Тэмээн жин


Оюу Толгой компани болон Ханбогд сумын ЗДТГ, Ахмадын хороотой хамтарч энэ жилийн “Тэмээний баяр”-ыг тохиолдуулан Оюу Толгой үйлдвэрлэлийн талбайгаас Ханбогд сум хүртэл тэмээн жин тээх уралдааныг 1 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд зохион явууллаа. Тэмээний баяраар сумын тэмээчид цугларан, хамгийн хурдан тэмээ, хамгийн их сүүтэй ингэ, сайхан ат, сайхан буур, сайхан хос тэмээ шалгаруулдаг уламжлалтай.