Сойл Трейд ХХК дэлхийд нийтлэг мөрдөгддөг олон улсын стандартаар туршилт, шинжилгээ хийдэг

Сойл Трейд компани 2004 оноос хөрс, чулуулаг, барилгын материалын туршилт шинжилгээний багаж үйлдвэрлэгч АНУ-ын HUMBOLDT үйлдвэрийн Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагч болжээ.

Тус компани Оюу Толгой ХХК-тай хамтран ажилласнаар өөрсдийнхөө чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй, уул уурхайн аюулгүй байдлын талаар их зүйлийг сурч, туршлага хуримтлуулсан гэж үздэг байна.

Сойл Трейд компани 2004 оноос хөрс, чулуулаг, барилгын материалын туршилт шинжилгээний багаж үйлдвэрлэгч АНУ-ын HUMBOLDT үйлдвэрийн Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагч болжээ.

Сойл Трейд компани 1991 онд байгуулагдсан бөгөөд өөрийн чиглэлдээ анхдагчдын нэг. Энэ компани өнөөдөр инженер геологи, гидрогеологийн иж бүрэн судалгаа, буурь суурийн шийдэл, барилгын зураг төсөл боловсруулах, зам барилгын материалын хяналт ба туршилт шинжилгээ, өрөмдлөг, хайгуул судалгаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Анх 30 гаруй хүнтэй ажлаа эхэлж байсан бол өнөөдөр 80 гаруй болж өргөжсөн аж. Өнгөрсөн хугацаанд дотоод, гадаадын олон газар, үүн дотор Оюу Толгой, Бороо гоулд зэрэг компанитай хамтран ажиллаж иржээ.  Сойл Трейд компани өрөмдлөг, хайгуулын судалгаа хийхээс гадна хээрийн болон лабораторийн туршилт, шинжилгээ, боловсруулалт хийж байна.  Тус компани  Оюу Толгой ХХК-тай хамтран ажилласнаар өөрсдийнхөө чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй, уул уурхайн аюулгүй байдлын талаар их зүйлийг сурч, туршлага хуримтлуулсан гэж үздэг байна. Сойл Трейд ХХК-ийн ахлах инженер Т. Рэнчиндорж “Манай компани Оюу Толгой ХХК-тай хамтран ажиллласнаар үйл ажиллагаа маань өргөжин Өмнөговь аймагт салбар лаборатори нээсэн. Тэнд зуны улиралд 25-30, өвлийн улиралд 15 хүн ажиллаж байна. Орон нутгаас зарим үед хүмүүс ажиллуулдаг. Манай лабораториуд бүгдээрээ итгэмжлэгдсэн, баталгаажуулалт хийгдсэн байгаа” хэмээн ярилаа.

Сойл Трейд компани 2004 оноос хөрс, чулуулаг, барилгын материалын туршилт шинжилгээний багаж үйлдвэрлэгч АНУ-ын HUMBOLDT үйлдвэрийн Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагч болжээ. Энэ компанийн шилдэг тоног төхөөрөмжүүдийг өөрийн лабораторид суурилуулан олон улсад мөрддөг ASTM, AASHTO стандартуудын дагуу туршилт, шинжилгээний ажлуудаа гүйцэтгэдэг аж. Тус компани Оюу Толгойгоос Хятадын хил хүртэл 101 км замын зурвас талбайн судалгаа, материалын хайгуулын ажлыг гүйцэтгэжээ. Үүнээс өмнө Оюу Толгойн урьдчилсан судалгаа, нийт талбайн зураг төслийн нарийвчилсан хайгуул, агуулахын босоо ам 1-5 талбай, бутлуур, уусгах далан, овоолгын далан, цахилгаан дамжуулах 35 кВт-ын шугам, дэд станц болон бусад барилга байгууламжийн талбайн ажлуудыг гүйцэтгэж байсан юм.

Оюу Толгой ХХК үндэсний ханган нийлүүлэгчдийг дэмжих хөгжүүлэх ажлын хүрээнд сар бүр шилдэг нийлүүлэгч шалгаруулж, өргөмжлөл олгодог бөгөөд 2-р сарын шилдэг гэрээт байгууллагаар Сойл Трейд компани шалгарч байна. Тус байгууллага нь сүүлийн 3 сарын хугацаанд  хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны яливаа осол гаргаагүй бөгөөд ажлаа хугацаандаа ажлаа бүхийл шаардлагын дагуу бүрэн гүйцэтгэсэн байна.

 


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн