Сарын шилдэг ханган нийлүүүлэгч Алтайн зам ХХК

Алтайн зам ХХК бүтээн байгуулалтын ажлын хамгийн оргил үе буюу 6-8 дугаар саруудад дээд тал нь 220 хүн ажиллуулах юм байна.

Алтайн зам ХХК Оюу Толгой төслийн талбайгаас БНХАУ-ын хил хүртэл засмал замын 27,4 км-ийн ажлыг гүйцэтгэхээр тендерт шалгарчээ.

Алтайн зам ХХК бүтээн байгуулалтын ажлын хамгийн оргил үе буюу 6-8 дугаар саруудад дээд тал нь 220 хүн ажиллуулах юм байна.

Аливаа эдийн засгийн хөгжлийн эх суурь олон. Үүний нэг бол дэд бүтэц юм. Алтайн зам ХХК зам гүүр, барилга угсралтын чиглэлээр 1000 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Эднийх өнгөрсөн хугацаанд олон км зам, гүүрүүд барьжээ. Сүүлийн жилүүдэд Баян- Өлгий Цагаан нуур чиглэлийн 70, Архангай Хархорин чиглэлийн 80 км зам зэрэг томоохон дэд бүтцийн ажлууд хийсэн байна. Мөн өнөөдөр Ховд аймгийн Манхан Дарив чиглэлийн 100 км замын ажил гүйцэтгэж байгаа аж. Алтайн зам ХХК Оюу Толгой төслийн талбайгаас БНХАУ-ын хил хүртэл засмал замын 27,4 км-ийн ажлыг гүйцэтгэхээр тендерт шалгарчээ.

Энэхүү зам нь олон улсын чанартай, өндөр зэрэглэлийнх юм. Ийм зам өмнө нь Монголд тавигдаж байгаагүй аж. Өөрөөр хэлбэл олон улсын стандартад нийцсэн замыг Монгол компани барьж байгаа анхны тохиолдол аж. Сайн чанарын зам байгаль орчинд  их ээлтэй төдийгүй бэлчээр талхлагдах, тоос шороо босохгүй байх зэрэг олон давуу тал бий болгодог. Алтайн зам ХХК энэхүү бүтээн байгуулалтын ажлын хамгийн оргил үе буюу 6-8 дугаар саруудад дээд тал нь 220 хүн ажиллуулах юм байна.

Алтайн зам ХХК-ийн Оюу Толгой төслийн барилга угсралтын менежер Б. Энхбат “Олон улсын стандартын зам барьж байгаа болохоор манай инженер, техникийн ажилтнууд маш олон юм сурч байгаа. Дэлхийн хэмжээний томоохон төсөлтэй хамтран ажиллаж байгаа болохоор хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажлын тал дээр цогц мэдлэгтэй боллоо. Энэ замыг барьж байгуулснаар компанийн нэр хүнд өсч, ажилчдын ур чадвар дээшилнэ” хэмээн ярьцгааж байлаа.

Замын улирлын чанартай. Тиймээс замын төсөлдөө хэрэглэх бүх тоног төхөөрөмж, хүн хүчээ бэлэн болгосон байна. Мөн матералуудаа татах ажлаа тасралтгүй хийж байгаа юм. Тус компани замын ажлаа 10 дугаар сарын 20-доор дуусгах төлөвлөжээ.

Оюу Толгой ХХК хамтрагч ханган нийлүүлэгч нарын үзүүлсэн онцгой үйлчилгээг сайшаан урамшуулах зорилгоор 'Сарын шилдэг нийлүүлэгч' шалгаруулдаг уламжлалтай. Алтайн зам ХХК 3 дугаар сарын шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.  

 


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн