Сандвик Монгол улсад ажлын байр болон мэргэжлийн сургалт бий болгож байна

2012 онд үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж байгаатай холбогдуулан нэмж инженер, техникч, мөн дадлагжуулагчдыг ажилд авахаар төлөвлөж байна.

2008 оны сүүлээс Сандвик Монголиа нь Оюу Толгойтой хамтран ажиллаж байна. Сандвик Монголиа нь 2011 онд Оюу Толгойн 1-р гүний уурхайд 12 цаг 7 өдрийн хуваарьтайгаар тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр гэрээ байгуулан хамтын ажиллагааг эхлүүлсэн юм.

2012 онд үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж байгаатай холбогдуулан нэмж инженер, техникч, мөн дадлагжуулагчдыг ажилд авахаар төлөвлөж байна.

2008 оны сүүлээс Сандвик Монголиа нь Оюу Толгойтой хамтран ажиллаж байна. Сандвик Монголиа нь 2011 онд Оюу Толгойн 1-р гүний уурхайд 12 цаг 7 өдрийн хуваарьтайгаар тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр гэрээ байгуулан хамтын ажиллагааг эхлүүлсэн юм.

Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх

Гүний уурхайд 12 цаг 7 өдрийн хуваарьтайгаар тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр ажиллана гэдэг зорилготойгоор 2012 онд үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж байгаатай холбогдуулан нэмж инженер, техникч, мөн дадлагжуулагчдыг ажилд авахаар төлөвлөөд байна.

Сандвик Монголиагийн ажилчид олон улсын сүлжээгээ ашиглаж байна

Тус компани нь олон улсын сүлжээгээ ашиглан ажилчиддаа сургалт явуулж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл, Сандвик нь 18 ажилчидаа АНУ, Финланд, Казакстан, ОХУ, БНСУ, БНХАУ, болон Сандвикийн Швед дэх академид суралцуулсан болно.

Тус сургалтууд нь олон төрлийн сонголттой байдаг. Ажилчид нь тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, хүний нөөцийн арга  хэрэгсэл, байгал орчин, эрүүл мэнд болон аюулгүй байдал, олон улсын санхүүгийн тайлангийн стандарт, мэдээллийн технологи болон монопольчлолын эсрэг  хууль гэх мэт өргөн хүрээний сэдвээр сургалтыг зохион байгуулдаг байна.

Тус сургалтууд нь ажилчдыг шаардлагатай, мэргэжлийн ур чадвараар хангах, мэргэжлээрээ цаашид хөгжин дэвших ингэснээрээ үүрэгт ажилдаа итгэлтэй хандах зэрэг чадваруудыг олгоход  чухал ач холбогдолтой байдаг. Сандвикийн шугамаар олон улсад сургалтанд хамрагдсанаар Монгол ажилчид мэргэжил нэгт танилын хүрээгээ тэлж өдөр бүр бие биетэйгээ уулзахгүй ч тэдэнтэй байнга бүр и-мэйлээр харьцаж, утсаар холбогддог юм.

Оюу Толгой нь Монгол Улсын ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж тэднийг хөгжүүлэх үйлст хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсэн байгаа

Байгууллагын нэн тэргүүний зорилтуудын нэг нь дотоодын аж ахуйн нэгжүүдийг олж илрүүлэн тэднийг хөгжүүлэн тэднийг зах зээлд өрсөлдөхүйц түвшинд хүргэхмөн түүнчлэн Оюу Толгой нь ханган нийлүүлэгчдийг дотоодоос ажиллах хүч төвлөрүүлж сургалт зохион байгуулж тэднийг мэргэжлийн ажилчидтай болохыг нь дэмждэг байна.

Сандвик Монголиагийн тухай 

Сандвик нь өндөр технологи, инженеринг дээр суурилсан дэвшилтэт бүтээгдэхүүн нийлүүлдэг ба салбартаа дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг групп юм. Тухайлбал уг байгууллага нь төмөр эд анги зүсэх, уул уурхайд болон барилгын үйлдвэрлэл, зэвэрдэггүй бүтэгдэхүүн, тусгай хайлш, төмөр болон керамик өгөршдөггүй материал, тоног төхөөрөмж болон багаж хэрэгсэл, мөн төслийн систем зэрэг бүтэгдэхүүн нийлүүлдэг. Сандвик Групп нь өөрийн үйл ажиллагааг дэлхийн 130 гаруй улс оронд өөрийн төлөөлөгчийн газруудаар дамжуулан явуулж байна.

Сандвик Монголиа нь 2007 онд Сандвик уул уурхай болон барилга (СУУБ) -ын компаний Монгол дахь салбар болон байгуулагдсан.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн