Рио Тинто компани МУИС-тай хамтын ажиллагааны шинэ гэрээ байгуулав

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Нобелийн шагналтнуудын лекцээр эхэлсэн хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) – Өмнөговь аймагт байрлах Оюу Толгой төслийн менежментийг хэрэгжүүлж буй дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компанийн нэг болох Рио Тинто компани, Монгол Улсын Их Сургууль (МУИС)-тай гэрээ байгуулж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.

Өмнө нь МУИС-аас зохион байгуулсан Нобелийн шагналтнуудын эхний цуврал лекцийг Рио Тинто компани ивээн тэтгэсэн бөгөөд мөн МУИС-ын Эдийн Засгийн Сургуультай хамтран Оюу Толгой төслийн Эдийн Засгийн Нөлөөллийн Үнэлгээг хийхэд хамтран ажилласан билээ.

Оюу Толгой компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей, Рио Тинто компанийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурав. Камерон МакРей нь Оюу Толгой төслийг удирдахаас гадна Рио Тинто компанийн Монгол улсыг хариуцсан захирлаар хавсран ажилладаг билээ. Харилцан Ойлголцлын Санамж Бичиг нь Рио Тинто компани болон МУИС-ын хоорондын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх боломжийг олгож байгаа юм.

“Энэ Харилцан Ойлголцлын Санамж Бичгийн Хүрээнд бид МУИС-ын багш нарын болон судалгааны чадавхийг цуврал лекцээр дамжуулан сайжруулж, Монгол улсын хүний нөөцийн чадавхийг тэтгэлэг, дадлагажуулах хөтөлбөр болон сургалтын хамгийн орчин үеийн хэрэглэл, материалаар дамжуулан дэмжих болно” гэж Камерон МакРей тэмдэглэлээ. “Нөгөө талаас, МУИС хариуцлагатай уул уурхайн талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих болон манай ажиллагсдад богино хугацааны сургалт явуулж, өөр бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах юм.”

Оюу Толгой компани нь Рио Тинто компаниар дамжуулан МУИС-д дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахаас гадна, Монгол улсын дээд боловсрол, мэргэжлийн боловсролын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах дараахь хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлж байна.

Эдгээр төслүүдэд:

  • Сургалт болон Мэргэжлийн боловсролын салбарт дараагийн таван жилийн хугацаанд 110 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд энэ хөтөлбөр Монгол улсын хэмжээнд хэрэгжиж байгаа хамгийн том мэргэжлийн боловсролын хөтөлбөр болох юм.
  • Налайх болон Даланзадгад хотуудад жишиг сургууль байгуулна.
  • Монгол улсын хэмжээнд Мэргэжил, Сургалт Үйлдвэрлэлийн таван Төвийг өргөжүүлэн сайжруулна.

“Үйл ажиллагаа явуулж буй улс орныхоо тэргүүлэгч их, дээд сургуулиудтай хамтран ажиллах нь Рио Тинто компанийн ихээхэн чухал байдаг бөгөөд бид хүмүүсийн боловсролын түвшин дээшлүүлдэг хөтөлбөрийг дэмжихийг зорьдог” гэж Оюу Толгой компанийн Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Энэ зорилгыг маань бидний боловсрол болон сургалтын салбарт хийж буй байнгын хөрөнгө оруулалтаас харж болно гэж Камерон МакРей онцлон хэллээ.

Рио Тинто компаний тухай

Рио Тинто компани нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад төвтэй олон улсын тэргүүлэх уул уурхайн групп компани бөгөөд бүрэлдэхүүнд нь Лондонгийн хөрөнгийн бирж болон Нью Иоркийн Хөрөнгийн биржэд бүртгэлтэй Рио Тинто Плс болон Австралийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй Рио Тинто Лимитед компаниуд ордог болно.

Рио Тинто компанийн үндсэн үйл ажиллагаа нь ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт бөгөөд үндсэн бүтээгдэхүүнд хөнгөн цагаан, зэс, алмааз, эрчим хүч (нүүрс, уран), алт, аж үйлдвэрлэлийн зориулалттай ашигт малтмал (боракс, титаны давхар исэл, давс) болон төмрийн хүдэр зэрэг орно.Рио Тинто компани нь дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг хэдий ч голлон Австрали болон Хойд Америкт ихээхэн төвлөрсөн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Өмнөд Америк, Ази, Европ, Африкт томоохон үйл ажиллагаа явуулдаг.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн