Анх 3 хүнтэй, гэр хороололд ажлаа эхэлж байсан бол одоо мэргэжлийн 9 хүнтэй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Нийлүүлэгчээр ажиллаж эхлэхдээ зөвхөн нэг төрлийн аюулгүйн хантааз оёж байсан бол өнөөдөр цамц, өмд, хүрэм зэрэг нийтдээ 12 төрлийн ажлын хувцас үйлдвэрлэж байна.
Оюу Толгой ХХК-ийн 2010 онд ажлын хувцас оёж нийлүүлэх тендерт Цогт-Оршихуй ХХК шалгарч захиалга авч эхэлсэн байна. Нийлүүлэгчээр ажиллаж эхлэхдээ зөвхөн нэг төрлийн аюулгүйн хантааз оёж байсан бол өнөөдөр цамц, өмд, хүрэм зэрэг нийтдээ 12 төрлийн ажлын хувцас үйлдвэрлэж байна.
Анх 3 хүнтэй, гэр хороололд ажлаа эхэлж байсан бол одоо мэргэжлийн 9 хүнтэй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ажилчид нь бүтээгдэхүүний гарцаараа цалингаа авдаг. Ажилчдын дундаж цалин 800 мянган төгрөг. Гэхдээ үүнээс илүү цалин авах боломж ажилтан бүрт нээлттэй байдаг. Цогт-Оршихуй ХХК-ийн захирал Ч.Баясгалан “Цаашид өөрийн ажлын байртай болох, ажиллах хүчээ 7-8 хүнээр нэмэгдүүлэх, ажлын хувцасаар төрөлжин үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа. Бидний хувьд өнөөдөр бүх талаар хөгжиж байна. Өнгөрсөн онд Рио Тинто компанийн бусад уурхайд ажлын хувцас нийлүүлсэн. Бидний оёсон хувцас шаардлага хангаж гадаадад гарсан болохоор үнэхээр бахархалтай санагддаг. Оюу Толгой компани бидний хөгжилд үнэтэй хөрөнгө оруулалт хийж байна” хэмээн ярьж байна.
Өнгөрсөн хугацаанд энэ компанийнхан тоног төхөөрөмж шинээр худалдан авч, бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг нэмэгдүүлж, захиалагчийн хүссэн хэмжээнд чанараа сайжруулсан төдийгүй, сав баглаа боодлоо ч шинэчилж байгаа аж. Мөн Оюу Толгой ХХК-ийн уурхай дээр очиж, ажлын хувцасыг хэрэглэх явцад гарч байгаа жижиг алдааг олж, дараагийн оёлт дээрээ өөрчлөлтүүд хийжээ. Эднийх зөвхөн өөрсдөө үйлдвэрлэл явуулахаас гадна Өмнөговь аймагт адил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа Оюу Толгой ХХК-ийн нийлүүлэгчдэд бараа, түүхий эд материалыг хямд үнээр нийлүүлэх, тэдэнд зуучлах ажлыг ч хийж байна.
Оюу Толгой ХХК үндэсний ханган нийлүүлэгчдийг дэмжих хөгжүүлэх ажлын хүрээнд сар бүр шилдэг нийлүүлэгч шалгаруулж, өргөмжлөл олгодог. Үүний бичил жижиг бизнес төрөлд 1 дүгээр сарын шилдэг нийлүүлэгчээр Цогт-Оршихуй компани шалгарчээ. Уг байгууллага нь 1 дүгээр сард ажлаа ямар ч хоцрогдолгүй хугацаанд нь шаардлагын дагуу бүрэн гүйцэтгэсэн байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.