“Оюу толгой” 2022 оны нэгдүгээр улирлын тайлангаа танилцууллаа

  • Олон улсад өрсөлдөхүйц аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ бататгав
  • Нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээгээ доод түвшинд хадгаллаа
  • 72 сая ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт зарцуулав
  • Дотоодод нийт 13.8 тэрбум ам.доллар зарцуулав
  • Гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэв
  • Эрчим хүч ханган нийлүүлэх гэрээг эцэслэв

“Оюу толгой” компани 2022 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа танилцууллаа.

2022 оны нэгдүгээр улиралд “Оюу толгой” компанийн хувь нийлүүлэгчид болох Монгол Улсын Засгийн Газар, Туркойз Хилл Ресурс, Рио Тинтогийн хооронд явагдсан хэлэлцээний үр дүнд гүний уурхайн нээлтийн үйл ажиллагааг эхлүүлэх түүхэн мөчийг ажилчид, ханган нийлүүлэгчид, хувьцаа эзэмшигчид, орон нутгийн иргэдтэй хамт тэмдэглэв. Энэ алхам нь уурхайн хамгийн үнэ цэнтэй хэсгийг нээж буй хэрэг бөгөөд анхны тогтвортой олборлолтод 2023 оны эхний хагаст хүрэхээр тооцож байна.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Жак Ван Тондер “Гүний уурхайн үйл ажиллагаа эхэлсэн нь төсөл амжилттай хэрэгжиж, Монголын ард иргэд үр шимийг нь олон арван жилийн турш хүртэх бидний хүсэл зоригийн нотолгоо юм. Оюу толгойтой ижил мега төслүүд нь эдийн засаг, техникийн шинж чанартай сорилтуудыг дагуулдаг. Төсөлд тууштай итгэж байсан хувь нийлүүлэгчдэдээ талархал илэрхийлье. Мөн Оюу толгойн гэр бүл болох Төлөөлөн Удирдах Зөвлөл, Удирдлагын баг, ажилчид, хамт олон, ханган нийлүүлэгчдэд гүн талархаж байна. Бидний шаргуу хөдөлмөр, хүсэл тэмүүлэл, тууштай байдал нэгдүгээр сард тэмдэглэсэн нээлтийн үйл ажиллагааг бодит болгох хөрс суурь болсон. Бидний одоогийн нэн тэргүүний зорилт 2023 оны эхний хагаст анхны тогтвортой үйлдвэрлэлээ хүрэх явдал юм.” гэв.

Гуравдугаар сард “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) өнгөрсөн таван жилийн хугацаанд компанийг удирдан ажилласан Армандо Торресын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан шинэ Гүйцэтгэх захирлаар Дэйрдрэ Лингенфэлдерийг томиллоо. Тэрээр 2022 оны тавдугаар сарын 1-ээс үүрэгт ажилдаа орно.

Үйл ажиллагааны тайлан

  • Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.09 байлаа.
  • Нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байгааг харуулна. Энэ хугацаанд ашигласан усны дунджаар 85.59 хувийг дахин ашиглаж, энэ түвшинг 80-аас доошгүй хувьд барих зорилтоо давуулан биелүүлжээ.
  • Нийт ажилтны 97 орчим хувь нь монголчууд байна.
  • Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 72 сая ам.долларыг 2022 оны нэгдүгээр улиралд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 3.65 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.
  • Нэгдүгээр улирлын байдлаар 577 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 409 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 76 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулжээ.
  • 2022 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.

Үйлдвэрлэлийн мэдээлэл

Уурхайн ашиглалтын төлөвлөгөөний дагуу бага агуулгатай хүдэр олборлолт, металл авалтаас хамааран ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн агууламж 33 хувиар буурсан. Хоёрдугаар сард Баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт бүрэн зогсолтыг осол аюулгүй, төлөвлөгөөт хугацаанд хийж гүйцэтгэлээ.

“Оюу толгой” үйлдвэрлэлийн мэдээлэл

Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов

2021 оны I улирал

2021

оны II улирал

2021 оны III улирал

2021 оны IV улирал

2022 оны I улирал

2021 он бүтэн жилээр

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

22,588

15,829

22,588

23,979

24,386

84,983

Боловсруулсан хүдэр

(‘000 тонноор)

9,813

9,401

9,336

10,573

9,581

39,124

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:

Зэс (%)

0.56

0.47

0.53

0.46

0.40

0.50

Алт (г/у)

0.68

0.50

0.63

0.38

0.32

0.54

Мөнгө (г/у)

1.29

1.19

1.29

1.27

1.25

1.26

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал(‘000 тонноор)

201.9

173.2

191.9

182.7

144.3

749.6

Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

22.5

21.2

21.9

21.3

21.0

21.7

Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 тонноор)

45.4

36.7

41.9

38.9

30.3

163

Алт (‘000 унцаар)

146

113

131

79

59

468

Мөнгө (‘000 унцаар)

255

235

249

238

211

977

Борлуулсан баяжмал

(‘000 тонноор)

186.3

92.6

224.4

165.9

148.3

669.2

Борлуулсан баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 тонноор)

39.0

19.6

46.4

34.4

29.9

139.4

Алт (‘000 унцаар)

111

73

149

102

57

435

Мөнгө (‘000 унцаар)

207

106

278

192

179

783

Металл авалт (%)

Зэс

86.3

79.7

83.9

80.1

78.1

82.8

Алт

72.2

69.3

68.7

59.3

59.0

68.4

Мөнгө

65.3

62.5

64.1

55.1

54.3

61.6


Гүний уурхайн төслийн мэдээ[1]


Техникийн үйл явц

  • Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гүний уурхайн огтлох малталтыг эхлүүлэх шийдвэрээр огтлох малталтыг нэгдүгээр сард эхлүүлсэн. Барилга угсралтын ажлын явцад КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал нөлөөлж, улмаар нэгдүгээр сард уурхайн талбар дахь КОВИД-19 цар тахлын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор уурхайн талбар дахь ажиллах хүчийг төлөвлөлтөөс 55 хувь хүртэл бууруулсан. Ажиллах хүчний түвшин үүнээс хойш төлөвлөлтийн 70-90 хувьд хүртэл нэмэгдсэн. Гуравдугаар сарын эцэс хүртэл COVID-19-тэй холбоотой нэмэлт хязгаарлалтын төслийн зардалд үзүүлэх нөлөөлөл нь 195 сая ам.доллар (эхний улиралд 20 сая ам.доллар) байхаар тооцоолсон. Хоёрдугаар сард Материал зөөвөрлөх систем 1-ийг ашиглалтад оруулсан .
  • Гуравдугаар сарын сүүлчээр агааржуулалтын хойд ам газрын гадаргаас доош 181 метрийн нэвтрэлт хийгдэж агааржуулалтын 3-р босоо амын нэвтрэлтийн ажил дууссан. Агааржуулалтын урд, хойд амын ашиглалтад орох хугацаа өнөөг хүртэл мэдэгдэж буй КОВИД-19 цар тахлын нөлөөллөөс үүдэн есөн сараар хойшлохоор байна. Энэ нь Панел 0-ын тогтвортой үйлдвэрлэлд нөлөөлөхгүй бөгөөд Панел 1 ба 2-р хэсгийн ажлын төлөвлөлт хийгдэж байна.

Бусад мэдээлэл

  • Бид Монгол болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын(БНХАУ) холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллаж, нийлүүлэлтийн сүлжээ тасрах эрсдэлийг зохицуулсаар байна. БНХАУ уруу хил дамнасан баяжмалын тээвэрлэлтийг аюулгүй, үр ашигтайгаар тээвэрлэх арга хэмжээг авч эхэлсэн ч Монгол Улсад КОВИД-19 цар тахлын тохиолдлын түвшин тодорхойгүй хэвээр байна. Улмаар 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхэлсэн давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал хэвээр үргэлжилж байна.
  • Шинэчилсэн зардал, хуваарийг тодорхойлохын тулд дахин тооцоолол хийж байгаа бөгөөд үүнд: КОВИД-19 цар тахлын цаашдын нөлөөлөл; 2021 оны төсвийн хязгаарлалтаас үүдэн үүсэх аливаа нэмэлт цаг хугацааны нөлөөлөл болон зах зээлийн үнийн өсөлт (Тодорхой тооцоог эцэслэн гаргах үед Оюу толгойн ТУЗ-өөс төсвийн өсөлтийг зөвшөөрөөгүйн улмаас); шинэчилсэн төслийн эрсдэлийн үнэлгээнүүд орно. Дээрх тооцоолол нь гэнэтийн өөрчлөлт гарах бүрт шинэчлэгдэнэ.
  • Оюу толгойн ТУЗ Монгол Улсын Засгийн газартай тохиролцсон нөхцөлийн дагуу Оюу толгойг Монголын цахилгаан сүлжээнээс урт хугацааны эрчим хүчний эх үүсвэрээр хангах зорилгоор Цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээг байгуулахыг зөвшөөрсөн. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” болон ӨМӨЗО-ны Олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны компани (IMPIC) хооронд БНХАУ-аас эрчим хүч импортлох зохицуулалтын хугацааг сунгахаар зарчмын хувьд тохирсон. Энэ зохицуулалт нь 2026 он хүртэл буюу гурван жилийн хугацаанд сунгагдах бөгөөд ба шаардлагатай тохиолдолд үргэлжлүүлэн 2030 он хүртэл сунгах (одоогийн гэрээний хугацаа 2023 оны долоодугаар сард дуусна) юм. Арилжааны нөхцөлүүдийг эцэслэхээр ажиллаж байна.
  • Рио Тинто болон Оюу толгой компаниуд Техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авах талаар Монгол Улсын Засгийн газраас байгуулсан Техникийн ажлын хэсэгтэй нягт хамтран ажиллаж байна.

[1] Төслийн суурь тайлан нь 2020 оны эцсийн тооцоололтой зөрж байна. Оюу толгой ХХК-ийн шинэчлэгдсэн Монгол Улсын ТЭЗҮ-ийг эцсийн тооцооны хуваарь, зардал, Panel 0/ 0-р нэвтрэлтийн зураг төсөл бүгд нь Монгол Улсын зохицуулалтын шаардлагын дагуу хянан баталгаажих ёстой. Эцсийн тооцоогоор 2021 онд хэрэгжсэн КОВИД-19-ын хязгаарлалт нь 2020 оны 9-р сард авсан хязгаарлалтаас хатуу биш гэж дүгнэгдсэн бөгөөд КОВИД-19-ийн хязгаарлалт 2021 оноос хойш үргэлжлэх эсвэл КОВИД-19-ийн нөхцөл байдал 2021 онд улам хурцдаж, илүү хатуу хязгаарлалт, нэмэлт зардал гарах эсэхийг тооцсон. 2020 оны эцсийн тооцооллоос хойш Монгол улсад халдвар дамжих тохиолдлын эсрэг нэмэлт хязгаарлалт хийж, 2021 оны 3-р сард Оюутолгойд COVID-19-ийн анхны тохиолдол батлагдсан бөгөөд үүний үр дүнд уурхайн талбарыг түр хугацаагаар хааж, хорио цээрийн арга хэмжээ авч хөдөлгөөний хязгаарлалт хийсэн. Эдгээр болон бусад нэмэлт хязгаарлалтуудын нөлөөлөл өнгөрсөн хугацаанд үргэлжилсэн бөгөөд 2020 оны 9-р сард хэрэгжүүлсэн хязгаарлалтаас давж байна. 2022 оны 3-р сарын 31-ний өдрийг хүртэлх цар тахлын нэмэлт хязгаарлалтын төслийн зардалд үзүүлэх нөлөөлллийг 195 сая доллар байхаар тооцоолсон. Нэмэлт зардал, хуваарийн өөрчлөлт ба түүний нөлөөлөл гарсаар байгаа бөгөөд эцсийн үр нөлөөг тодорхойлох шаардлагатай байна. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын нэмэлт хязгаарлалтууд болон 2021 онд хязгаарлагдсан төсвөөс үүсэх худалдан авалт, барилгын ажлын дарааллыг дахин хийж, ерөнхий нөлөөллийг үнэлэх зорилгоор шинэчилсэн хуваарийн урьдчилсан мэдээг боловсруулж байна.



Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн