- Дэлхийд өрсөлдөхүйц аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ хадгаллаа
- КОВИД-19-ээс сэргийлэх арга хэмжээгээ чанд мөрдөж ажиллаж байна
- Нэг тонн хүдэр боловсруулахад зарцуулсан усны хэмжээгээ хэмнэж чадлаа
- Дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 12.3 тэрбум ам.доллар хүрлээ
- Үндэсний худалдан авалтад 98 сая ам.долларыг зарцуулжээ
“Оюу
толгой” компани 2021 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны голлох
үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд
авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ танилцууллаа.
Дэлхий нийтийг
хамарсан КОВИД-19 цар тахал болон Монгол Улсад бүртгэгдэх дотоодын
халдвар өссөнтэй холбоотойгоор 2021 оны эхний улирал сорилт дүүрэн
байлаа. Иймд бид ажилчид, ханган нийлүүлэгч, гэрээлэгч болон хөрш
зэргэлдээ орон нутгийнхныхаа эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг эрхэмлэн
хувьсан өөрчлөгдөж шинэ эгэлд зохицон ажиллаж байна.
Уурхайн
талбарт КОВИД-19 тархах эрсдэлээс сэргийлж өнгөрсөн гуравдугаар сард
уурхай даяар хоёр долоо хоногийн хөл хорио тогтоосон. Улмаар уурхайн
талбар дахь ажилчдын хотхонд тусгаарлах арга хэмжээг шуурхай авч
хэрэгжүүлсэн. Уурхайд КОВИД-19-ийн шинжилгээг тогтмол хийж, ажилчдаа
вакцинжуулалтад хамруулсаар байна.
“Оюу толгой” компанийн
гүйцэтгэх захирал Армандо Торрес “Энэ цаг үед бидний эрүүл мэнд, аюулгүй
байдлыг хамгаалан ажиллаж буй Монгол Улсын Засгийн газар, бүх түвшний
онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, бусад
холбогдох агентлагууд болон тэргүүн эгнээнд ажиллаж буй албан хаагч
нарт талархал илэрхийлье. Мөн өөрчлөгдөж буй шинэ эгэл, энэ цаг үетэй
зохицон шаргуу, хичээнгүйлэн ажиллаж буй ажилчид, орон нутгийнхан,
гэрээлэгч болон ханган нийлүүлэгч нартаа тусгайлан талархаж байна”
хэмээв.
Сорилт, бэрхшээл тулгарч буй хэдий ч ажилчид, орон
нутгийнхныгаа хамгаалах арга хэмжээг тогтмол авахын зэрэгцээ “Оюу
толгой” компани бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.
КОВИД-19-ээс үүдсэн бараа бүтээгдэхүүний татан авалт, ажилчдын
хөдөлгөөний хязгаарлалт, хилийн нэвтрэлт, уурхай талбарт хэрэгжүүлж буй
хяналтын арга хэмжээ зэрэг нь манай үйл ажиллагаанд тэр дундаа гүний
уурхайн бүтээн байгуулалт болон зэсийн баяжмалын тээвэрлэлтэд нөлөөлөх
болсон. Шинээр бүртгэгдэх тохиолдлын тоо өсөх болсонтой холбоотойгоор
Хятад тал хилийн нэвтрэлтэд хязгаарлалт тавьснаар нэгдүгээр улирлын
баяжмалын тээвэрлэлтэд нөлөөлсөн. Бид баяжмалын тээвэрлэлтдээ
гуравдугаар сарын 30-нд давагдашгүй хүчин зүйл зарлаж, ханган
нийлүүлэлтэд гарч буй асуудлын дагуу холбогдох албаныхан болон худалдан
авагч нартайгаа харилцан хамтран ажиллаж байна. Түүнчлэн бид бүх баяжмал
тээврийн жолоочид болон уурхайн талбар дахь ложистикийн ажилтнуудаа
вакцинд хамруулсан бөгөөд халдвар тархах эрсдэлээс сэргийлэн тээврийн
хэрэгслийг ариутгах болон шинжилгээ хийх зэрэг хяналтын арга
хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Дөрөвдүгээр сарын 15-нд бид Хятадын
хилээр нэвтрэх баяжмалын тээвэрлэлтээ хэсэгчлэн эхлүүлсэн боловч
дотоодод бүртгэгдэж буй халдварын улмаас нөхцөл байдал тодорхойгүй
хэвээр байна.
- Гэмтэл,
бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.20 байлаа. Энэ нь
Оюу толгойн аюулгүй ажиллагааны шилдэг гүйцэтгэлийг батлах бөгөөд
өнгөрсөн улиралд Рио Тинто группийн бусад үйл ажиллагааны дундаж
үзүүлэлт 0.35 байжээ. - Нэг тонн хүдэр боловсруулахад 0.37 метр
куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын
ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байгааг харуулна.
Энэ хугацаанд ашигласан усаа дунджаар 88.7 хувийг дахин боловсруулж, 80
хувьд хүргэх зорилтоо давуулан биелүүлжээ. - Нийт ажилтны 96 хувь нь монголчууд байна.
- Татвар,
төлбөр, хураамж хэлбэрээр 417 сая ам.долларыг оны эцэс гэхэд төлсөн бол
нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш 3.3 тэрбум ам.долларыг дээрх
хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ
хамаарна. - Нэгдүгээр улиралд 494 ханган нийлүүлэгчтэй хамтран
ажилласны 431 нь үндэсний ханган нийлүүлэгчид байв. Үйл ажиллагааны
худалдан авалтынхаа 77 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдээ
зарцуулжээ. - Нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.
- Төлөвлөгөөний
дагуу ил уурхайн агуулга ихтэй хэсэг рүү шилжсэн нь олборлосон хүдрийн
хэмжээ 2020 оны эхний улиралтай харьцуулахад 29 хувиар илүү байхад болон
хүдрийн агуулга, зэсийн авалт өндөр гарахад нөлөөлсөн. Нэгдүгээр
улиралд уулын ажлын төлөвлөлттэй холбоотойгоор алтны гарц 457 хувиар
өндөр гарчээ. Зэс, алтны агуулга өндөр хэсэг дэх олборлолт 2021 турш
үргэлжлэх төлөвтэй байна. Хэдий тийм ч 2020 оны сүүлийн улиралд гарсан
ил уурхайн ханын асуудал болон КОВИД-19-ийн хуримтлагдсан нөлөөллийн
улмаас 2021 оны баяжмал дахь алт үйлдвэрлэлийн төлөвийг Туркойз Хилл
Ресурс компани 500,000 – 550,000 унцаас 400,000 – 480,000 унц болгон
бууруулж, баяжмал дахь зэс үйлдвэрлэлийн төлөвийг 160,000 – 180,000
тонноос 150,000 – 180,000 тонн болгон өөрчилж байна.
“Оюу толгой” үйлдвэрлэлийн мэдээлэл
Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов
|
2020 оны I улирал |
2020 оны II улирал |
2020 оны III улирал |
2020 оны IV улирал |
2021 оны I улирал |
2020 он бүтэн жилээр |
|
|
|||||
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор) |
26,834 |
23,218 |
23,979 |
23,663 |
22,588 |
97,694 |
Боловсруулсан хүдэр (‘000 тонноор) |
10,889 |
9,645 |
10,072 |
9,594 |
9813 |
40,200 |
Бутлагч руу орох хүдрийндундаж агуулга: |
|
|||||
Зэс (%) |
0.42 |
0.47 |
0.45 |
0.50 |
0.56 |
0.46 |
Алт (г/у) |
0.15 |
0.19 |
0.21 |
0.41 |
0.68 |
0.24 |
Мөнгө (г/у) |
1.14 |
1.22 |
1.22 |
1.16 |
1.29 |
1.18 |
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал(‘000 тонноор) |
164.5 |
169.9 |
168.5 |
190.2 |
201.9 |
693.1 |
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) |
21.4 |
21.5 |
21.5 |
21.9 |
22.5 |
21.6 |
Нийт үйлдвэрлэсэн баяжмалдахь металлууд: |
|
|||||
Зэс (‘000 тонноор) |
35.2 |
36.5 |
36.3 |
41.6 |
45.4 |
149.6 |
Алт (‘000 унцаар) |
26 |
31 |
37 |
88 |
146 |
182 |
Мөнгө (‘000 унцаар) |
214 |
212 |
219 |
231 |
255 |
876 |
Борлуулсан баяжмал (‘000тонноор) |
125.9 |
194.3 |
167.9 |
181.5 |
186.3 |
669.6 |
Борлуулсан баяжмал дахьметаллууд: |
|
|||||
Зэс (‘000 тонноор) |
25.8 |
39.7 |
34.4 |
37.9 |
39.0 |
137.8 |
Алт (‘000 унцаар) |
20 |
31 |
34 |
66 |
111 |
150 |
Мөнгө (‘000 унцаар) |
146 |
220 |
201 |
194 |
207 |
760 |
Металл авалт (%) |
|
|||||
Зэс |
74.3 |
79.1 |
78.9 |
85.9 |
86.3 |
79.6 |
Алт |
46.0 |
52.0 |
53.7 |
68.8 |
72.2 |
58.6 |
Мөнгө |
51.5 |
55.8 |
54.6 |
64.3 |
65.3 |
56.4 |
Гүний уурхайн төслийн мэдээ
- Гүний уурхайн материал тээврийн дэд бүтэц 1-ийн ажил өнгөрсөн 12 дугаар сард зарласан нарийвчилсан тооцооллын[1]
дагуу үргэлжилж байна. Тооцооллын дагуу тогтвортой үйлдвэрлэл 2022 оны
аравдугаар сард эхэлж, бүтээн байгуулалтын төсөв 6.75 тэрбум ам.доллар
байна. Агааржуулалтын урд болон хойд амны болон бусад төлөвлөгөөт ажилд
ажилчдын хөдөлгөөний хязгаарлалт сөргөөр нөлөөллөө. Харин бид Панел 1
болон 2-ын ажлыг урагшлуулахтай холбоотой нөлөөллийг судалж байгаа
бөгөөд эргэн мэдээлэх болно. - Нислэгийн хязгаарлалт, Засгийн
газраас тогтоосон хөл хорионы дэглэмүүд тэр дундаа 2020 оны 11 дүгээр
сар, 2021 оны дөрөвдүгээр сард тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын
зэрэгт шилжсэн төдийгүй уурхайн талбар дахь тархалтаас сэргийлж хоёр
долоо хоног уурхай даяар хөл хорио тогтоож, гүний уурхайн бүтээн
байгуулалтыг түр зогсоосон. Эдгээр нэмэлт хяналтын арга хэмжээнүүдийн үр
нөлөө үргэлжилсэн хэвээр байгаа бөгөөд үнэлэн тогтоох ажил өрнөж байна.
Бусад мэдээлэл
- Дөрөвдүгээр
сарын 09-ний өдөр Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс (ТХР) компани Оюу
толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад шаардагдах
санхүүжилтийн шинэчилсэн төлөвлөгөө (binding Heads of Agreement)
байгуулсан талаараа зарласан. Энэхүү санхүүжилтийн төлөвлөгөө нь
санхүүжилтийн тооцоолсон үлдэгдэл болох ойролцоогоор 2.3 тэрбум
ам.долларын тухай буюу 2020 оны есдүгээр сарын 09-ний өдөр Рио Тинто,
ТХР байгуулсан санамж бичиг дэх тохиролцоог үргэлжлүүлэх, солих асуудлыг
хөндсөн болно. - Монголын Татварын албанаас “Оюу толгой”
компанийг 2018 оны татварын акт (2013-2015 он), 2020 оны актад
(2016-2018 он) хамаарах ойролцоогоор нийт 356 сая ам.доллар төлөхийг
шаардсан. Иймд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу “Оюу толгой” компани
дээрх төлбөрийг бүрэн дүнгээр төлсөн хэдий ч энэ нь үргэлжилж буй
татварын маргаантай холбоотойгоор өөрчлөгдөх боломжтой.
[1]
Нарийвчилсан тооцоололд дурдсан үлдэгдэл төсөв болон хуваарийн мэдээлэл
нь техник, эдийн засгийн үндэслэлээс илүү нарийвчлалтай болно. 2020 оны
тооцоололд 2021 оны КОВИД-19-ийн нөлөөллийг 2020 оны есдүгээр сарынхаас
илүү хатуу байна гэж тооцоолоогүй бөгөөд КОВИД-19-ийн хязгаарлалтууд
2021 оноос цааш үргэлжлэх эсвэл КОВИД-19-ийн нөхцөл байдал хүндэрч
хязгаарлалтуудыг чангатгах нь зардал нэмэгдэх болон хуваарьт өөрчлөлт
орох магадлалтайг дурдсан. Нарийвчилсан тооцоолол гарснаас хойш дотоодод
гарсан халдварын тархалтаас сэргийлэх сэргийлэх хяналтын нэмэлт арга
хэмжээ авсан болон гуравдугаар сард Оюу толгойн уурхайд анхны тохиолдол
бүртгэгдэж уурхайд түр зогсолт хийсэн, хөл хорио тогтоож, нислэгийн
хязгаарлалтууд үргэлжилсэн. Эдгээр хязгаарлалтуудын нөлөөлөл нь 2020 оны
есдүгээр сарынхаас илүү байгаа бөгөөд нөлөөллийг тооцон тогтоох ажлыг
хийж байна.
Хариулт үлдээнэ үү