- Дэлхийд өрсөлдөх аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ хадгаллаа
- 2020 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэн ажиллаж байна
- Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 201 сая ам.долларыг улсад төлсөн
- Үндэсний худалдан авалтад 273 сая ам.долларыг зарцуулж
- “Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч” батламжаар шагнууллаа
“Оюу
толгой” компани гуравдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт,
гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд авч
хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ танилцууллаа.
Зэсийн салбарын
хариуцлагатай үйлдвэрлэгчийг тодруулдаг ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’
батламжийн эзнээр “Оюу толгой”-чууд шалгарлаа. “Хариуцлагатай зэс
үйлдвэрлэгч”-ийн батламжийн болзлыг хангахын тулд хариуцлагатай, ил тод
үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон 30 гаруй шалгуур үзүүлэлтийг
хангадаг. Энэ талаар “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо
Торрес хэлэхдээ: “Хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ
нотлон зэсийн салбартаа энэ батламжийг авч байгаа анхдагчдын нэг
болсондоо бид баяртай байна. Монгол дахь бүх оролцогч талууд,
түншүүдийнхээ хамтаар бид энэ амжилтад хүрсэн. Бид орон нутаг болон
байгаль орчны өндөр стандартуудаа хадгалан ажиллахын зэрэгцээ байгаль
орчны мэргэжилтнүүд болон орон нутгийн ард иргэдийн санал зөвлөмжийг
цаашдаа ч үйл ажиллагаандаа тусган ажиллана” хэмээв.
Компанийн
бизнесийн бэлэн байдлыг хангах баг цар тахлын нөхцөл байдлын мэдээлэлд
дүн шинжилгээ хийж, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс,
Өмнөговь аймаг болон Ханбогд сумын удирдлагуудын гаргасан заавар,
шийдвэрүүдтэй үйл ажиллагаагаа нийцүүлэн арга хэмжээнүүдийг авч
хэрэгжүүлсээр байна.
Үйл ажиллагааны гүйцэтгэл
- Ил уурхайн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.
- Гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.17 байлаа.
- Нэг
тонн хүдэр боловсруулахад 0.55 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэх
зорилтоо сайжруулан 0.35 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэжээ. Энэ
хугацаанд ашигласан усаа дунджаар 87.5 хувийг дахин боловсруулж, 80
хувьд хүргэх зорилтоо давуулан биелүүлжээ. - Нийт ажилтнуудын 94 хувь нь монголчууд байна.
- Татвар,
төлбөр, хураамж хэлбэрээр 201 сая ам.долларыг гуравдугаар улирлын эцэст
төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш 2.8 тэрбум ам.долларыг
дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ
хамаарна. - Гуравдугаар улирлын эцсийн байдлаар 703 ханган
нийлүүлэгчтэй хамтран ажилласны 468 нь үндэсний ханган нийлүүлэгчид
байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 73 хувийг эдгээр үндэсний
ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ. - Гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.
Үйлдвэрийн мэдээлэл
- Уулын
ажил, үйлдвэрлэл эрчимжсэнээр 2019 оны мөн үетэй харьцуулахад ил
уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн улиралд 28 хувиар өссөн
байна. - Хатуулга багатай хүдрийн хэмжээ ахиу байсан тул энэ оны
гуравдугаар улирлын баяжуулах үйлдвэрийн гарц өмнөх оны гуравдугаар
улирлын мөн үеийнхээс бага зэрэг илүү байлаа. - Баяжмал дахь зэс
үйлдвэрлэлийн 2020 оны төлөвлөгөө буюу 140,000 – 170,000 тонн, алтны
үйлдвэрлэлийн төлөвлөгөө буюу 155,000 – 180,000 унц үйлдвэрлэх зорилтоо
биелүүлэхээр ажиллаж байна. Оны төгсгөлд алтны үйлдвэрлэлийн хэмжээ өсөх
төлөвтэй байна.
2020 онд ил уурхайн агуулга сайтай хэсэг
рүү олборлолт шилжсэнтэй холбоотойгоор үйлдвэр улирал дараалан
тогтвортой байдлаа хадгалж байна. 2020 оны үлдсэн хугацаанд зэс, алтны
агуулга сайтай хэсгийг үргэлжлүүлэн олборлох төлөвлөгөөтэй байна. Эдгээр
хэсгийг анхлан 2021 оны эхний хагаст олборлохоор төлөвлөж байсан юм.
“Оюу толгой” үйлдвэрлэлийн мэдээлэл
Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов
|
2019 оны III улирал |
2019 оны IV улирал |
2020 оны I улирал |
2020 оны II улирал |
2020 оны III улирал |
2020 оны эхний есөн сар |
2019 оны эхний есөн сар |
2019 Бүтэн жилээр |
|
|
|||||||
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор) |
24,844 |
28,122 |
26,834 |
23,218 |
23,979 |
74,032 |
73,195 |
101,316 |
Боловсруулсан хүдэр (‘000 тонноор) |
10,040 |
11,088 |
10,889 |
9,645 |
10,072 |
30,606 |
29,689 |
40,777 |
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга: |
||||||||
Зэс (%) |
0.37 |
0.42 |
0.42 |
0.47 |
0.45 |
0.45 |
0.46 |
0.45 |
Алт (г/у) |
0.14 |
0.15 |
0.15 |
0.19 |
0.21 |
0.18 |
0.44 |
0.29 |
Мөнгө (г/у) |
1.03 |
1.06 |
1.14 |
1.22 |
1.22 |
1.19 |
1.16 |
1.13 |
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор) |
131.3 |
152.6 |
164.5 |
169.9 |
168.5 |
502.9 |
552.1 |
674.6 |
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) |
21.7 |
21.6 |
21.4 |
21.5 |
21.5 |
21.5 |
21.7 |
21.7 |
Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд: |
||||||||
Зэс (‘000 тонноор) |
28.4 |
32.9 |
35.2 |
36.5 |
36.3 |
108.0 |
113.4 |
146.3 |
Алт (‘000 унцаар) |
26 |
24 |
26 |
31 |
37 |
94 |
218 |
242 |
Мөнгө (‘000 унцаар) |
191 |
190 |
214 |
212 |
219 |
645 |
677 |
867 |
Борлуулсан баяжмал (‘000 тонноор) |
157.0 |
157.5 |
125.9 |
194.3 |
167.9 |
488.1 |
567.2 |
724.7 |
Борлуулсан баяжмал дахь металлууд: |
||||||||
Зэс (‘000 тонноор) |
32.4 |
32.3 |
25.8 |
39.7 |
34.4 |
99.9 |
117.6 |
149.9 |
Алт (‘000 унцаар) |
35 |
25 |
20 |
31 |
34 |
84 |
249 |
274 |
Мөнгө (‘000 унцаар) |
207 |
244 |
146 |
220 |
201 |
566 |
652 |
896 |
Металл авалт (%) |
||||||||
Зэс |
75.1 |
74.2 |
74.3 |
79.1 |
78.9 |
77.4 |
80.3 |
78.7 |
Алт |
54.7 |
48.2 |
46.0 |
52.0 |
53.7 |
51.0 |
66.2 |
63.6 |
Мөнгө |
56.0 |
53.5 |
51.5 |
55.8 |
54.6 |
54.0 |
59.6 |
58.1 |
Гүний уурхайн төслийн мэдээ
- КОВИД-19-ийн
халдвараас сэргийлэн олон улсын нислэгийг хязгаарласан нь гүний уурхайн
бүтээн байгуулалтын ажилд нөлөөлж байгаа ч бид бүтээн байгуулалтаа
урагшлуулсан хэвээр байна. - Гүний уурхайн агааржуулалтын урд,
хойд амны барилгын ажил зогсонги буюу засвар, арчилгааны хуваарьт
шилжсэн хэвээр байна. Агааржуулалтын хойд амны татлага суурилуулах зэрэг
амны нэвтрэлтэд бэлтгэх ажлууд ахицтай байлаа. Цаашид хийгдэх ажлуудад
гүний уурхайн амны нэвтрэлтэд мэргэшсэн олон улсын мэргэжилтнүүд
хэрэгтэй бөгөөд эдгээр гэрээт ажилтны заримыг 2020 оны сүүл гэхэд татан
авах зорилготой ч сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан
төлөвлөгөө өөрчлөгдөх магадлалтай. - Гүний уурхайн хөндлөн
нэвтрэлтийн ажил одоогоор 45,858 метр хүрсэн ба анхны тэсэлгээ хийхэд
шаардлагатай бүтээн байгуулалтын ажил 90 орчим хувийн ахицтай явж байна. - Тогтвортой үйлдвэрлэл явуулахад шаардлагатай гадарга дээрх дэд
бүтцийн ажил бүгд дууссан тул нэн чухал материал тээврийн дэд бүтцийн
ажлыг анхны тэсэлгээ хийх үед хийсэн байхад шаардлагатай түвшинд нь
хүргэхээр багууд ажиллаж байна. Нэн чухал материал тээврийн дэд бүтцийн
ажил дууссаны дараа гүйцээн дуусгах боломжтой дэд бүтцийн байгууламжууд
тогтвортой үйлдвэрлэл эхлэхэд төдийлөн хамааралгүй ч үйлдвэрлэлийг
өсгөхөд нэн шаардлагатай бүтээн байгуулалт байх болно. - Нарийвчилсан
тооцооллын эхний үзүүлэлтээс харвал 2022 оны аравдугаар сараас 2023 оны
зургаадугаар сарын хооронд уурхайн үйлдвэрлэлийг тогтвортой түвшинд
хүргэх төлөвтэй байна. Бүтээн байгуулалтын зардал 6.6-7.1 тэрбум
ам.долларын хэмжээнд байхаар тооцоолж байна. Энэхүү тооцооллоо
КОВИД-19-ээс үүдэлтэй зардал болон хуваарийн нөлөөллийг оруулан шинэчилж
байгаа бөгөөд тайлан гарч байх энэ үеийнхээс КОВИД-19-тэй холбоотой
аяллын болон бусад хязгаарлалтууд тавигдана гэсэн хүлээлттэй байна. Энэ
оны дөрөвдүгээр улиралд эцэслэгдэх Панель 0-ийн зардлын тооцоолол бэлэн
болох үед эдгээр тооцоолол өөрчлөгдөх магадлалтай. - Монгол Улсын
хууль, журмын дагуу Техник, эдийн засгийн үндэслэлийн (ТЭЗҮ20) тодотгол
тайланг боловсруулсан тухай компанийн хувь нийлүүлэгч нар долдугаар
сарын 3-ны өдөр мэдээлсэн. 2020 оны хоёрдугаар сард Нөөцийн тодотгол
(НТ19) тайланг өргөн мэдүүлсэн боловч энэ хугацаанаас хойш 150 хоногийн
дотор тайланг хэлэлцэх, нөөцийг бүртгэх хугацаа өнгөрөөд байна.
Холбогдох журмын дагуу ТЭЗҮ20-г албан ёсоор хүлээн авч хэлэлцэхээс өмнө
НТ19 тайланг хэлэлцүүлсэн байх шаардлагатай байдаг. 2009 онд
байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Монгол Улсын хууль, журмын дагуу
НТ19 болон ТЭЗҮ20-г хүргүүлснээс хойш 150 хоногийн хугацаанд хэлэлцэж,
хүлээж авсан байхаар заасан. 2021 онд Огтлох түвшний малталт эхлүүлэх
шийдвэр гаргахаас өмнө гүний уурхайн төслийн ерөнхий зардлын тооцоолол
тусгагдсан ТЭЗҮ20 батлагдсан байх шаардлагатай юм.
Бусад мэдээлэл
- 2020
оны зургаадугаар сард зурсан Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын
тухай гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээний хүрээнд цахилгааны эрчим
хүчний асуудлаар “Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газартай
үргэлжлүүлэн ажилласаар байна:- Улаар огтлохтой холбоотой шийдвэр
гаргахаас өмнө шаардагдах эрчим хүчний эх үүсвэрийг баталгаажуулахын
тулд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос эрчим хүч импортлох
зохицуулалтаа 2021 оны гуравдугаар сарын нэгнээс өмнө сунгах
шаардлагатай. - Монгол Улсын Засгийн газрын санхүүжүүлэн барих
Таван толгойн цахилгаан станцаас Оюу толгойд эрчим хүч нийлүүлэх “Эрчим
хүч худалдан авах гэрээ”-г 2021 оны гуравдугаар сарын нэгнээс өмнө
байгуулах шаардлага тулгарч байна. - Үндэсний эрчим хүчний
сүлжээнээс тодорхой хэмжээний эрчим хүч авахаар тохиролцсоны дагуу 2020
оны есдүгээр сарын гуравны өдөр “Оюу толгой” компани “Өмнөд Бүсийн
Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-тай Оюу толгойн уурхайн цогцолборыг эрчим
хүчээр хангах “Эрчим хүч худалдан авах гэрээ”-г байгуулсан.
- Улаар огтлохтой холбоотой шийдвэр
Хариулт үлдээнэ үү