- Дэлхийд өрсөлдөхүйц аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ хадгалан ажиллалаа
- Дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10 тэрбум ам.доллар давав
- 2019 онд 321 сая ам.долларыг татварт төлж, 431 сая ам.долларыг үндэсний ханган нийлүүлэлтэд зарцуулжээ
- Баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл 146,346 тонн хүрч 2019 оны төлөвлөгөөгөө биелүүллээ
- 241,840 унц баяжмал дахь алт үйлдвэрлэж 2019 оны төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ
- Гүний уурхайн Үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалтын ажлыг дуусгав
- Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн шинэ амжилт тогтоолоо
2019 онд “Оюу толгой” компанийн үйл ажиллагааны үзүүлэлт сайн, гүний уурхайн бүтээн байгуулалт урагшилсан жил байлаа. Бид бүхний Монгол улсынхаа эдийн засагт оруулах өгөөж нэмэгдэж, дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө маань арван тэрбум ам.доллар давлаа.
Аюулгүй ажиллагааг илтгэдэг 200,000 хүн цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт өнгөрч буй онд 0.16 байж бид хамт олноороо аюул, ослоос ангид байхыг хичээж ажиллажээ.
2019 оны 12-р сарын 31-ний байдлаар “Оюу толгой”-н 13,800 гаруй ажилтны 93 гаруй хувийг монгол боловсон хүчин бүрдүүлж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтад бүх ажиллах хүчний талаас илүү хувь гар бие оролцож байгаа билээ.
Манай алсын хараа “Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар бүтээлцэх”. Алсын хараагаа ажил болгож хамт олондоо бид 680,354 хүн/цагийн сургалт хийжээ. Энэ хүрээнд Австралийн Холмесглен сургалтын төвтэй хамтран 348 ажилтнаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, итгэмжлэгдсэн сургалтад хамруулжээ.
“Оюу толгой” компани 2019 онд 321 сая ам.долларыг татвар хураамжид төлж, 838 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан. Тэднээс 564 нь үндэсний ханган нийлүүлэгчид байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 76 хувийг эдгээр үндэсний компанид төлжээ.
2019 онд түншлэл, хамтын ажиллагаа “Оюу толгой” компанийн үндсэн зорилт, чиглэлийн нэг хэвээр байж, компани нийгмийн эрүүл мэнд, суурь боловсрол, дэд бүтэц хийгээд өөр олон чиглэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулан ажиллалаа. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Оюу толгой – Ханбогд чиглэлийн 35.1 км хатуу хучилттай авто зам барьж, тавдугаар сард “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Мандал-Овоо сумд шинэ эмнэлэг нээсэн ба Оюу толгойн хөрөнгө оруулалттай тав дахь цэцэрлэг Өмнөговь аймгийн Манлай сумд мөн тус онд нээлтээ хийсэнгэх мэт Өмнөговь аймагт олон томоохон дэд бүтцийн төсөлд компани хувь нэмрээ оруулж ажилласан.
Гүний уурхайн төслийн мэдээлэл
Үндсэн үйлдвэрлэлийн амны барилга, угсралтын ажлыг өнгөрсөн оны аравдугаар сард дуусгасан. Ингэснээр үйлчилгээний амны өргүүр нэг удаадаа 60 хүн тээвэрлэх хүчин чадалтай бол Үйлдвэрлэлийн амны өргүүр нь нэг дор 300 хүн тээвэрлэх боломжтой. Гүний уурхайгаас хүдрийн биетийг Үйлдвэрлэлийн амны өргүүрээр дамжуулан газрын гадарга уруу тээвэрлэн гаргана.
Бүтээмж сайжруулах ажлын хүрээнд дөрөвдүгээр улиралд гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн түвшин өсөж гуравдугаар улирлын дундаж болох 1,214 метрээс их буюу дунджаар 1,607 метрийн ахиц гаргажээ. Харин дөрөвдүгээр улиралд шинэ амжилт тогтоож 1,809 метрийн нэвтрэлт хийсэн байна.
Агааржуулалтын урд, хойд амны барилгын ажил урагшилж байгаа бөгөөд хоёр барилгын хүзүүвчийг суурилуулж дууссан. 2020 оны хоёрдугаар улиралд голлох нэвтрэлтийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажил сүүлийн шатандаа явж байна.
Бид гүний уурхайн зураг төслийг энэ оны эхний хагаст дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд зардал болон хуваарийн нарийвчилсан мэдээллийг оны хоёрдугаар хагаст эцэслэн гаргах төлөвтэй байна.
Үйлдвэрлэлийн мэдээлэл
Төлөвлөгөө ёсоор уурхайн үйл ажиллагаа агууламж багатай хэсэгт шилжсэнээр ил уурхайгаас олборлосон зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2018 онтой харьцуулахад найман хувиар буурсан байна. Баяжмалын агууламж дөрөвдүгээр улиралд 21 хувиар буурсан нь бүтэн жилийн үзүүлэлт 11 хувиар буурахад нөлөөлсөн ч бүтээмжийн сайжруулалтын хүрээнд тэнцвэржүүлж чадсан юм.
Онцлох мэдээ:
- Өнгөрсөн жил 146,346 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэж, 125,000 – 155,000 тонныг үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөгөө биелүүллээ.
- Харин 2019 онд 241,840 унц баяжмал дахь алт үйлдвэрлэж 180,000 – 220,000 унцыг үйлдвэрлэх төлөвөө давуулан биелүүлсэн.
- Өнгөрсөн жил 40,777,225 тонн хүдэр боловсруулсан нь 2018 оныхтой харьцуулахад таван хувиар илүү байжээ.
“Оюу толгой” үйлдвэрлэлийн мэдээлэл
Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов
Хариулт үлдээнэ үү