Оюу Толгой ХХК өөрийн үйл ажиллагааг танилцуулах мэдээллийн аяныг эхлүүллээ

Хариуцлагатай уул уурхайн компани Оюу Толгой ХХК нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын дагуу багагүй ажлуудыг өрнүүлээд байгаа билээ. Уг ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй бас нэгэн арга хэмжээ нь компаний танилцуулга болон төслийн хэрэгжилт болоод явцын талаар ард иргэд, олон нийтэд нээлттэй ил тод, баримтад тулгуурласан үнэн зөв мэдээлэл хүргэх үүднээс Олон Нийтийн Мэдээлэл Харилцааны хэлтсээс эрхлэн гаргадаг “Сэрсэн Говь” сэтгүүлийн 10 дахь дугаарыг Улаанбаатар хотын 6 дүүргээр түгээж эхлээд байна.

Уг арга хэмжээ нь 7 – р сарын сүүлийн долоо хоногоос эхэлсэн бөгөөд 8 – р сарын 27-ныг дуустал бүтэн сарын хугацаанд үргэлжлэх юм. Мөн түүнчлэн олон нийтийн санаа бодол, санал шүүмжлэл зэргийг анхааралтай сонсож ард иргэдийн үнэтэй саналуудыг цаашдын үйл ажиллагаануудад тусган оруулахыг эрмэлзэн ажиллаж байна.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн