“Оюу толгой” ХХК Үндэсний хөгжлийн газрын Аж үйлдвэрийн цахим сангийн анхны хувийн хэвшлийн хэрэглэгч байгууллага боллоо.

Өнөөдөр Монголын эдийн засгийн чуулганы үеэр Үндэсний хөгжлийн газар болон “Оюу толгой” ХХК нар Үндэсний хөгжлийн газрын ‘Аж үйлдвэрийн цахим мэдээллийн санг ашиглах тухай’ харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Цахим мэдээллийн санг “Оюу толгой” ХХК-ийн худалдан авалтын “Монголд үйлдвэрлэв” бодлогын хүрээнд Монгол Улсад үйлдвэрлэл эрхэлж буй үйлдвэрлэгчид болон зах зээлийн талаарх судалгаа, шинжилгээ хийх болон худалдан авалтын зарыг илүү оновчтой түгээх үйл ажиллагаанд ашиглах юм. Цаашид “Оюу толгой” компанийн албан ёсны цахим хуудас болох www.ot.mn хуудсанд байршуулсан худалдан авалтын сонгон шалгаруулалтын зар, түүнтэй холбогдох мэдээллийг Цахим мэдээллийн санд мөн байршуулах юм.
Тус санг ашигласнаар хөгжлийн хөтөлбөрүүдийг Үндэсний хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдтэй уялдуулах, Монгол Улсад үлдэх үр өгөөжийг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Бидний зүгээс тус цахим мэдээллийн сангийн хамгийн эхний хувийн хэвшлийн хэрэглэгч болж үйл ажиллагаандаа ашиглах болсондоо баяртай байна.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн