Оюу Толгой ХХК Олон Улсын Шатрын Холбоо (ФИДЕ)-ны Эмэгтэйчүүдийн Гран При тэмцээний 5 дахь цувралыг ивээн тэтгэлээ

Монгол Улс, Улаанбаатар – Олон Улсын Шатрын Холбооны Эмэгтэйчүүдийн Гран При тэмцээний 5 дахь цувралын нээлтийн ажиллагаа Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайд боллоо. Оюу Толгой ХХК нь уг тэмцээнийг болон тэмцээнд оролцож буй дэлхийн шилдэг арван хоёр шатарчны нэг болох Монгол Улсын иргэн, Олон Улсын мастер Батхуягийн Мөнгөнтуулыг ивээн тэтгэж байна.

Халимагийн БНУ-ын Ерөнхийлөгч, Олон Улсын Шатрын Холбоо (ФИДЕ)-ны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов “ФИДЕ-ийн Эмэгтэйчүүдийн Гран При тэмцээний 5 дахь цуврал нь шатрын холбооны түүхэн дэхь хамгийн хүчтэй оролцогчидтой тэмцээнүүдийн нэг болж байна. Тус тэмцээнд Майа Чибурданидзе, Антуанета Стефанова, Жу Чен, Шу Юхуа нарын дэлхийн аварга цолтой дөрөв, дэлхийд чансаагаараа тэргүүлж буй Хумпу Конеру, Ху Юйфан нарын шилдгүүд оролцож байна”.

“Энэхүү тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулж байгаа нь Монголд төдийгүй Азид шатрын спортыг хөгжүүлэх, олон нийтийг хамруулах ажилд чухал алхам болж байна. Монголын Шатрын Холбоо тэмцээний зохион байгуулалтыг сайтар хангасанд нь талархаж байна” гэж тэмдэглэжээ.

Олон Улсын мастер Батхуягийн Мөнгөнтуул нь ФИДЕ-ийн шилдэг тамирчдын нэг бөгөөд одоогоор 2421 оноотой байна. Оюу Толгой ХХК нь Б.Мөнгөнтуултай 2006 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа ба энэхүү хугацаанд тэрбээр олон улсын томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн