Оюу Толгой ХХК-ний 2012 оны гадаадад суралцуулах оюутны тэтгэлэгт хөтөлбөр

Оюу Толгой ХХК нь Монголын залуучуудын боловсролыг дэмжих үүднээс Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөрийг зарлаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад уул уурхайн инженер, ашиглалт, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, геологи болон байгалийн ухааны чиглэлээр бакалаврын болон магистрын зэрэг авахаар суралцах оюутан залууст санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд оршино. Оюу Толгой нь ХХК нь оюутан залууст Америк, Авсрали, Канад зэрэг орнуудын нэр хүнд бүхий их дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг олгож байна.

ОЮУ ТОЛГОЙ ХХК НЬ 2012 ОНЫ ГАДААДАД СУРАЛЦУУЛАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАЛАА

Тэтгэлэгт хөтөлбөр нь сургалтын үзүүлэлт, амжилтаараа манлайлагч, нийгмийн тустай үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, идэвхи санаачлагатай, ирээдүйд Монгол улсын уул уурхайн салбарт идэвхи чармайлттай, урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй залууст олгогдоно.

Тус тэтгэлэгт сургалтын төлбөр, амьжиргааны болон замын зардал, эрүүл мэндийн даатгал, виз авах болон сургуульд өргөдөлтэй гаргахтай холбоотой бүхий л зардал багтана. Мөн энэхүү тэтгэлэг нь уул уурхайн инженер, ашиглалт, шинжлэх ухаан технологи, геологи, байгаль орчин болон байгалийн шинжлэх ухааны ихэнхи мэргэжлүүд багтах бөгөөд үүнд: уул уурхайн инженер, ашиглалтын инженер, ашигт малтмалын баяжуулалтын технологи, металлурги инженер, геологи, механик инженер, цахилгааны инженер, барилгын инженер, байгаль орчны бодлого, эрчим хүч, мэдээллийн системийн менежмент болон уул уурхайн салбартай холбоотой эдийн засаг гэх мэт багтана.

 

ЕРӨНХИЙ ШАЛГУУР:
Өргөдөл гаргагч нь:

Монгол улсын иргэн байх

Бакалаврын зэрэг горилогчид

  • Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 2, 3-р курсын өдрийн ангийн оюутан байх
  • Голч дүн 3.2 ба түүнээс дээш байх
  • Сүүлийн 2 жилд авсан TOEFL эсвэл IELTS шалгалтын албан ёсны оноотой байх (ТOEFL- PBT 550, IBT-79, IELTS-6.5 ба түүнээс дээш) Хэрэв албан ёсны Англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгч амжаагүй байгаа бол institutional TOEFL урьдчилан өгсөн байх

Магистрын зэрэг горилогчид (MA эсвэл MS)

  • Гадаадын их дээд сургуудиудад хүлээн зөвшөөрөгдөх магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль төгссөн бөгөөд Бакалаврын дипломтой байх
  • Голч дүн 3.2 ба түүнээс дээш байх
  • Сүүлийн 2 жилд авсан TOEFL эсвэл IELTS-ийн шалгалтын албан ёсны оноотой байх (ТOEFL- PBT 550, IBT-79, IELTS-6.5 ба түүнээс дээш) Хэрэв албан ёсны Англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгч амжаагүй байгаа бол institutional TOEFL урьдчилан өгсөн байх

Нэмэлт шалгуур (заавал байх шаардлагагүй)

  • Ойрын үед өгсөн GRE шалгалтын оноо (магистрын зэрэг горилогчдод хамааралтай)

Дээрх шалгуурыг хангасан оюутан залуус Оюу Толгой ХХК-ийн гадаадад суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах өргөдөлөө бүрдүүлж өгөх боломжтой бөгөөд тэтгэлэгт шалгарсан өргөдөл гаргагч англи хэлний мэдлэгээ сайжруулах зорилгоор Англи хэлний сургалтанд хамрагдах боломжтой.

Өргөдөл хянах, шийдвэрлэх үе шат

Нэгдүгээр шат. Өргөдөл гаргагч дараах баримт бичгийг бүрдүүлж өгнө:

  • Бүрэн гүйцэт бөглөсөн өргөдөл;
  • Бакалаврын зэрэг горилон сурах хүсэлтэй оюутан залуучууд суралцсан хугацааны  сурлагын дүнгийн баталгаажуулсан хуулбар (албан ёсны англи хэлний орчуулгатай байх)
  • Магистрын зэрэг горилон сурах хүсэлтэй  оюутан залуучууд бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар болон сурлагын дүнгийн баталгаажуулсан хуулбар (албан ёсны англи хэлний орчуулгатай байх)
  • TOEFL эсвэл IELTS шалгалтын онооны баталгаажуулсан хуулбар
  • GRE шалгалтын онооны баталгаажуулсан хуулбар  (хэрэв байгаа тохиолдолд)
  •  Багш болон ажил олгогчоос тухайн оюутан эсвэл ажилтанд өгсөн 2 тодорхойлолт захидал (албан ёсны англи хэлний орчуулгатай байх)
  • Эссэ. Өөрийн сурахыг хүсч буй мэргэжил, зорилго зорилт, гадаадад суралцаж эзэмшсэн мэдлэг боловсролоо Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хэрхэн ашиглах, хувь нэмэр оруулах талаар 500-600 үгтэй эссэ
  • Нэг хувь цээж зураг

Хоёр дугаар шат.

  • Оюу Толгой ХХК болон Зориг сангийн бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулалтын баг өргөдөл болон бусад холбогдох баримт бичгийг хянана. Урьдчилсан байдлаар тэнцсэн өргөдөл гаргагчийг ганцаарчилсан ярилцлаганд урина.

Гурав дугаар шат.

  • Шалгаруулалтанд тэнцэж сонгогдсон оюутнуудын өргөдөл болон бусад холбогдох бичиг баримтуудыг гадаадын их дээд сургуулиудад явуулах бөгөөд тухайн гадаадын их дээд сургууль бүр өөрсдийн оюутан шалгаруулж элсүүлэх журмын дагуу оюутны өргөдөл бусад холбогдох баримт бичгийг хянан үзэж элсүүлэх эсэх шийдвэрийг  гаргана. Тухайн сургуульд амжилттай тэнцэн орж чадсан оюутнууд Оюу Толгой компаний тэтгэлгийг авах болно.
  • Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа 2011 оны 5-р сарын 16.
  • Эхний шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчийг 5-р сарын эцсээр ганцаарчилсан ярилцлагад урина.
  • Хугацаандаа амжиж өгөөгүй болон дутуу бүрдүүлсэн өргөдлийг хүлээн авахгүй.

Өргөдөл болон бусад холбогдох баримт бичгээ дараах хаягаар ирүүлнэ үү:

ЗОРИГ САН
Энх Тайвны өргөн чөлөө 17 (Гадаад хэргийн яамны зүүн талд)
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар, Монгол
Цахим хуудас: www.zorigsan.org, www.zorigfoundation.org

Холбоо барих хүн:
Тэтгэлэгт хөтөлбөрийн зохицуулагч
Гардийн Бадруун
Утас: 315444

И-мэйл: badruun@zorigfoundation.org


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн