Тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор 2010 оны 7 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Компанийн зүгээс тэмцээнд зориулан 20,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
2008 оны Бээжингийн Олимпод оролцсон Монголын жүдоч Н.Түвшинбаяр Олимпоос анх удаа алтан медаль хүртэж байсан. Жүдо бөх, бокс, буудлага, чөлөөт бөх нь Монголын тамирчид Лондонгийн олимпоос дахин медаль хүртэх өндөр магадлалтай спортын төрлүүд юм.
Монголын Жүдо Бөхийн Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ноён Бөхбат “Оюу Толгой компани нь тамирчдыг байнга дэмжиж ирсэн. Тухайлбал 2008 оны Бээжингийн Олимпоос медаль хүртсэн тамирчдыг 1 тонн зэстэй дүйцэхүйц мөнгөн шагналаар урамшуулж байсан. Мөн спортын топ төрлүүдээр хичээллэж буй залуучуудыг дэмжиж энэ удаагийн цомын тэмцээнийг ивээн тэтгэхээр болсонд бид баяртай байна.” гэж онцолжээ.
Холбогдох зургийн цомгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Хариулт үлдээнэ үү