Монгол Улс, Улаанбаатар – Монголын эрэгтэй жудочид Монголын Жудо Бөхийн Холбооноос зохион байгуулсан 2012 оны Лондонгийн Олимпын оноо цуглуулах Чингис хаан Дэлхийн цомын төлөөх тэмцээнээс тэргүүн байр эзэллээ. Энэхүү тэмцээн нь Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор 7 сарын 24, 25-нд зохион байгуулагдсан ба Оюу Толгой ХХК энэхүү арга хэмжээг 20,000,000 төгрөгөөр ивээн тэтгэсэн юм.
Тэмцээнд Япон, Солонгос, АНУ, Орос, Чех, Казакстан, Хойд Солонгос, Армен, Малайз, БНХАУ, Вьетнам, Унгар, Полш, Украйн, Белги, Иран, Монгол зэрэг нийт 19 орны 156 бөх оролцлоо. 2008 оны Бээжингийн Олимпын алтан медалт Найдангийн Түвшинбаяр тэргүүтэй Монголын баг нийт 5 алт, 3 мөнгө, 12 хүрэл хүртжээ.
Оюу Толгой ХХК-ын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Кийт Маршалл “Бөх нь Монголын соёл, зан заншлын маш чухал хэсэг юм. Бид Монголын залуу үеийг спортод сонирхолтой болгох, Монголын тамирчдыг дэмжих төслүүдэд хамтран оролцож буйдаа сэтгэл хангалуун байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан Чингис хаан дэлхийн цомын төлөөх тэмцээн нь 19 орны тамирчид оролцсон олон улсын томоохон тэмцээн боллоо. Монголчууд багаараа нэгдүгээр байр эзэлж өөрсдийн чадвараа харуулсан. Бид спортыг дэмжих чиглэлээр цаашид үргэлжлүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байна” хэмээн тэмдэглэлээ.
Хариулт үлдээнэ үү