Оюу Толгой ХХК нь Монголын төдийгүй дэлхийн томоохон зэс-алтны уурхайн нэг болох Оюу Толгойн уурхайг Монголын өмнийн говьд бүтээн босгож, үйл ажиллагааг нь явуулахаар ажиллаж байна. Оюу Толгой нь төслийн 34%-ийг эзэмшдэг Монгол Улсын Засгийн Газар болон 66 %-ийг эзэмшдэг Айвенхоу Майнз болон Рио Тинто компанийн стратегийн түншлэл компани юм. Энэхүү төсөл нь Монгол улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд ялангуяа улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд ихээхэн нөлөөллийг үзүүлэх билээ.
Оюу Толгой ХХК нь өргөн хүрээний дадлага туршлага, өндөр түвшний мэдлэг чадварыг олгох замаар ирээдүйн удирдах болон инженер техникийн ажилтнуудаа бэлтгэх зорилгоор шинэ төгсөгчдөд зориулсан хөтөлбөрийг нийт шинэ төгсөгчдийн дунд зарлаж байна. Хөтөлбөрт амжилттай тэнцсэн өргөдөл гаргагчид нь 2 жилийн хөтөлбөрийн хүрээнд ажлын байран дээрх болон танхимын сургалтанд хамрагдахаас гадна тэдний мэдлэг чадварыг бүрэн хэмжээнд хөгжүүлэхэд туслан ажиллах туршлагатай хамтран ажиллагсад болон сургагч багш нартай хамт ажиллаж, тэдний туршлагаас суралцах юм. Мөн энэхүү хөтөлбөр нь дэлхийн олон оронд байрлах РиоТинтогийн уурхайнуудад тодорхой хугацаагаар очиж ажиллах боломжийг олгох болно.
Ерөнхий шалгуур
Өргөдөл гаргагч нь:
- Монгол улсын иргэн байх
- Доор дурьдсан чиглэлээр өнгөрсөн нэг жилийн дотор их дээд сургууль төгссөн байх
- Уул уурхайн инженер, механикийн инженер, цахилгааны инженер, барилгын инженер, ашигт малтмал баяжуулалтын инженер, химийн инженер, геологи, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон хүний нөөц, санхүү, мэдээллийн технологи, олон нийтийн харилцаа зэрэг мэргэжлээр бакалавр болон магистрын зэрэгтэй байх
- Голч дүн 3.2 ба түүнээс дээш байх (голч дүн 4.0 хүртлэх томъёоллоор)
- Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль болон гадаадын их дээд сургуулийг төгссөн байх
- Англи хэлний тодорхой мэдлэгтэй байх
- Одоогоор Оюу Толгой ХХК-д ажиллаагүй байх
Бид сурах өндөр хүсэл эрмэлзэлтэй, ирээдүйд амжилтанд хүрэх чин хүсэлтэй, оюуны өндөр чадавхитай, ирээдүйд ажил мэргэжлийн хувьд өсөж дэвших зорилго бүхий мөн аюулгүй ажиллагааг чанд баримтлан ажиллаж чадах залуучуудыг энэхүү хөтөлбөрт өргөдөл гаргахыг уриалж байна.
Уг хөтөлбөрт өргөдөл гаргагчид нь өргөдлийн маягт болон бусад нэмэлт бичиг баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай. Хөтөлбөрийн шаардлагыг хангасан шинэ төгсөгчдийг эмнэлэгийн үзлэгт хамрагдсаны дараа Оюу Толгой ХХК гэрээ байгуулах болно.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2011 оны 08 сарын 07-ны өдөр
Сонгон шалгаруулах процесс:
- Өргөдлийг хянан үзэх. Бид таны сурлагын дүн, мэргэжлийн зэрэг, хичээлээс гадуурх болон нийгэм олон нийтийн арга хэмжээнд хэрхэн оролцдог, ажлын туршлага зэргийг харгалзан үзэх болно. Хамгийн чухал нь таныг өөрийн ур чадвараа цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх чадавхи, хүсэл эрмэлзлэлтэй эсэхэд ихээхэн анхаарах болно.
- Таны өргөдөл эхний шатанд амжилттай шалгарвал бид таныг ярилцлаганд урих болно.
- Хэрэв та ярилцлаганд амжилттай оролцсон бол шинэ төгсөгчдөд зориулсан хөтөлбөрт оролцох боломжийг танд санал болгох болно.
2011 оны 08 сарын 07-ны өдөр 5,30 цагаас өмнө доорхи хаягаар илгээнэ үү:
Монгол улс, Улаанбаатар 14240 Утас: 976-331880
Энхтайваны өргөн чөлөө -15 Факс: 976-11-331885
Сүхбаатар дүүрэг
Моннис цамхаг 1-р давхар
Оюу Толгой ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс 976-331880-6148
Өргөдлийн маягтыг “Оюу Толгой” ХХК-ний Улаанбаатар дахь төв оффис, Даланзадгад, Ханбогд сумдууд дахь Төлөөлөгчийн газар болон Оюу Толгой сайт дээрх Хүний нөөцийн хэлтсээс мөн www.ot.mn. цахим хуудаснаас авна уу.
Амжилттай оролцсон нэр дэвшигчид эмнэлэгийн үзлэгт хамрагдах ёстой.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтанд оруулна.
Оюу Толгой ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.
Та анкет татан авч бөглөхийг хүсвэл энд дарна уу.
Хариулт үлдээнэ үү