Монгол Улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн өнөөдрийн ээлжит хурлаар Оюу Толгой төслийн 2011 үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төслийг авч хэлэлцэн баталсан тухай Оюу Толгой компаний Олон нийтийн мэдээлэл харилцааны хэлтсээс мэдээллээ.
Дээрх төслийн шинэчлэгдсэн төлөвлөгөөний дагуу баяжуулах үйлдвэр нь 2012 оны 8 дугаар сард ашиглалтад орохтой холбогдуулан өмнө нь төлөвлөснөөсөө нэмэгдүүлж 2.6 тэрбум ам. доллараар баталжээ.
Энэхүү шинэ төлөвлөгөөний дагуу тус баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүний орлого нь 2013 оны 3 дугаар сараас эхэлж орох юм. Оюу Толгой компанийн ТУЗ-ийн дарга Г. Батсүх “Өнөөдөр баталсан шинэ төсөв нь Оюу Толгой төсөл анх төлөвлөсөн хугацаанаас өмнө үйл ажиллагаагаа эхлэх нөхцөлийг баталгаажууллаа” гэж хэлэв.
Хариулт үлдээнэ үү