Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал боллоо

Монгол Улс, Улаанбаатар хот (www.ot.mn) – Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн хороод болон ТУЗ-ийн ээлжит хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж, ТУЗ-ийн Хүний нөөц, сургалтын болон аудит, санхүү, хангамжийн хороодын хийсэн ажлын тайланг сонсч, хороодын дүрмийг баталсан тухай тус Компанийн олон нийтийн мэдээлэл, харилцааны хэлтсээс өнөөдөр мэдэгдлээ.

Уг хурлаар энэ оны I улирлын төслийн гүйцэтгэлийн үйл явцын тайланг авч хэлэлцсэн байна. Түүний дотор компанийн хүний нөөцийн асуудал, олборлолт, үйлдвэрлэл эхлэхэд бэлэн байдал, түүнтэй холбоотой сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, худалдан авалт, хангамжийн журам, Хөрөнгө Оруулалтын Гэрээний хэрэгжилт, орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого, түүнтэй холбогдсон ойрын болон хэтийн зорилтууд, төслийн санхүүжилтийн явц, төлөв, төслийн орлого, ашгийн загварчлалтай холбогдох асуудал зэргийг авч хэлэлцэн, холбогдох шийдвэр, зөвлөмжийг гаргажээ.

Түүнчлэн Оюу Толгой төслийн 2010 оны барилгын хангамжийн ажлын тайлан, 2011 оны барилгын болон үйл ажиллагааны хангамжийн ажил, цахилгаан шугам дамжуулах барилгын ажлын талаарх тайланг хэлэлцэж, холбогдох шийдвэр, чиглэл гаргажээ.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн