9 дүгээр сарын 8-ны өдөр болсон Дисковер Монголия 2011 хуралд миний бие “Оюу Толгой – Монголын хөгжил дэвшлийн төлөө” нэртэй илтгэл тавьсан юм. Уг илтгэлийг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд дамжуулан хүргэсний дотор The Australian сонин багтаж байгаа.
Хэдийгээр The Australian сонины нийтлэлийн гарчиг алдаатай байсан ч Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын итгэлтэй байдлын талаар миний хөндсөн хэд хэдэн чухал санааг гаргасан байна. Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг эрчимтэй өсч байна. Үүний нэг чухал нөхцөл нь гадаадын хөрөнгө оруулагчид урьд өмнө байгаагүйгээр Монгол Улсад итгэлтэйгээр хөрөнгө оруулах болсон явдал бөгөөд Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан нь энэхүү итгэлийг бий болгосон юм.
Монголын талын амлалтыг биелүүлэхгүй байх, гэрээг өөрчлөх талаар ярьж буй хүмүүсийн шаардлага нь цөөн гэлтгүйгээр хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулах аюултай бөгөөд ингэснээрээ улс орны эдийн засгийн ирээдүйн хөгжилд хор хохиролтой.
The Australianсонин дээр гарсан нийтлэлийг хавсаргав:
“Монгол Улсын Их Хурлын 20 гаруйгишүүнашигтмалтмалынталаарх эрх зүйн орчинг эргэн харж, өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргаад байна.
Улаанбаатар хотод зохиогдсон Дисковер Монголиа Хөрөнгө оруулагчдын чуулганд хэлсэн үгэндээ Рио Тинтогийн суурин төлөөлөгч, 7 тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий алт, зэсийн Оюу толгой төслийн гүйцэтгэх захирал Камерон МакРае хэлэхдээ 2009 онд Засгийн газартай хийгдсэн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол улс бизнес эрхлэхэд нээлттэй орон болохыг батлан харуулсан болохыг цохон тэмдэглэжээ.
"Цөөн тооны хүмүүс Монгол улсын хүсэл зоригийг эвдэх, гэрээг өөрчлөхийг шаардаж буй нь хөрөнгө оруулагч нарын итгэлийг бууруулах эрсдлийг үүсгэж байна," хэмээн МакРае тэмдэглэн хэлжээ.
ХаринОюутолгойтөсөлдажиллажбуйболонажилдорохоорхүлээжбуйхүмүүс, бизнесээхөгжүүлэхийгхүсчбуйороннутгийнхандэнэхүү цөөнх өөрийн хариултыг өгөх хэрэгтэй болох юм. Монгол улсад ийм зүйл тохиолдохгүй хэмээн бид итгэж байна, учир нь тогтвортой байдал, хуулийн засаглал тогтвортой үргэлжилсэнээр Монгол улсын удаан хүлээсэн эдийн засгийн хөгжил нь бодит байдал болох юм”хэмээн тэр хэлжээ.
Уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй татварын бодлого, эрх зүйн зохицуулалт нь өргөжин хөгжиж буй уул уурхайн салбарын үр дүнд эдийн засгийн өсөлт нь 17 хувьд хүрээд буй Монгол улсын хувьд улс төрийн томоохон асуудал болоод байна. Оюу Толгой дахь бүтээн байгуулалт, дэлхийн хамгийн том коксжсон нүүрсний уурхай болох Таван толгойд хийгдэж буй бүтээн байгуулалт нь тус улс дахь шинэ хөрөнгө оруулалтын томоохонд давалгааг үүсгэсэн билээ.
Монгол улс дахь өсөн нэмэгдэж буй уул уурхайн салбарын ач холбогдол нь энэхүү салбараас Монгол улс үр дүнг хүртэж болох тохиромжтой арга замуудын талаарх улс төрийн маргааныг үүсгээд байна.
Өнгөрсөн 12 жилийн хугацаанд тус улсын татварын тухай хуулинд уул уурхайн холбоотойгоор дөрвөн удаа нэмэлт өөрчлөлт орж, хэрэгжсэн ажээ.
Саяхан хийгдсэн Хөрөнгө оруулалтын гэрээ нь Засгийн газраас түүхий эдийн үнэ өдөр байх үед баталсан богино настай 68 хувийн Гэнэтийн ашгийн татварын тухай хуулийн оронд хэрэгжих болсон билээ.
Гэнэтийн ашгийн татвар үйлчилж байх үеэр Монгол улсын нөөц баялагт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ ихээхэн удааширсан байна.
МакРэй нь Монгол улсын Засгийн газар нь Оюутолгойгоос л гэхэд энэ жил гэхэд220 сая ам долларын татвар авах бөгөөд үйлдвэрлэл эхлэхийн өмнөх шатанд Засгийн газар нь 700 сая гаруй ам долларын татварыг татварын ашиг хэлбэрээр авах болохыг тэмдэглэн хэллээ.
Оюутолгой төсөл дээр үндсэн болон гэрээт 14 мянга гаруй ажилтан ажиллаж буйгаас 60 гаруй хувь нь Монголчууд аж.
Оюу толгойн хөрөнгө оруулагч нарт (хөрөнгө оруулалтын гэрээ) энэхүү их хэмжээний хөрөнгийг оруулах, уул уурхайн салбарт орж буй хамгийн том хөрөнгө оруулалтыг хэвээр нь үлдээх итгэл шаардлагатай" хэмээн МакРае мөн цохон тэмдэглэжээ.
"Үүний үр дүнд Монгол улс нь олон тооны дэлхийн хэмжээний төслүүдийг цаашид эхлүүлэх байр сууриа улам батжуулан, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон ажлын байр бий болгосноос үүдэх эдийн засгийн өсөлтийг мэдрэх болно”.
Хариулт үлдээнэ үү