Улаанбаатар, Монгол улс – Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей өнөөдөр хэлэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол улсад өөрийн үр шимээ үзүүлэх бөгөөд Оюу Толгойн уурхайн хувьцаа эзэмшил болон ашгийн ноогдлыг зохицуулж буй гэрээний нөхцлүүдийг өөрчлөх шаардлагатай гэж хувьцаа эзэмшигч нар үзэхгүй байгааг дурджээ.

Мөн “Хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол улсын хувьд ихээхэн ашигтай хэлцэл бөгөөд Монгол улсын Засгийн газар нь өөрийн өмч, ноогдол ашиг, татвар, нөөцийн төлбөр болон НӨАТ зэргийг оруулаад татварын өмнөх ашгийн талаас илүү хувийг авах болно. Энэ нь уурхай ажиллаж эхлэхээс өмнөх 10 төгрөг бүрийн 5-аас илүү нь хийгдэж буй ажил, орон нутгийн ханган нийлүүлэгч нар болон технологи дамжуулахад төлөгдөнө гэсэн үг” хэмээн Камерон МакРей дурджээ.

“Хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол улсын Засгийн газраас урьдчилан ямар нэгэн санхүүжилт шаардахгүйгээр өмч эзэмшилтэй болох давуу талыг Монгол улсад олгож буй юм”.

“Бид 6 тэрбум илүү ам долларын хөрөнгийг олборлолтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө оруулах ба хамгийн анхны бүтээгдэхүүнийг борлуулж эхлэхээс өмнө 700 сая ам долларын татварыг төлсөн байх юм. Монгол улсын Засгийн газар нь өөрийн эзэмшиж буй хувьд ноогдол зардлыг урьдчилан гаргах үүргийг хүлээхгүй. Энэ нь дэлхийн аль ч улсад тэгш хэрэгждэг, дэлхийн хэмжээний уурхай дээрх түншлэл юм.”

Хэвлэл мэдээллээр хөндөж буй Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэгтэй холбоотойгоор МакРей  нь Засгийн газартай энэ Хөрөнгө оруулалтын гэрээний талаар ямар нэгэн хэлцэл хийгдээгүй болохыг хэллээ.

“Хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж буй чухал суурь гэрээ болохыг талууд хүлээн зөвшөөрч буй бөгөөд үүний үндсэн дээр үүсэн бий болж буй тогтвортой байдал нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхэд чухал үүрэгтэй юм.

“Оюу Толгой ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хүндэтгэн биелүүлж байна,” хэмээн МакРей цохон тэмдэглэв. Бид одоогоор 10000 гаруй Монголчуудыг ажиллуулан, сургалтад хамруулж, Монгол улсад хэрэгжиж байсан хамгийн том мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уурхайгаас гадна Оюу Толгой нь гол дэд бүтцүүдийг барьж байгуулж буйн дотор нисэх буудал, мэргэжлийн сургалтын гурван сургууль, 100 км хатуу хучилттай зам, спорт комплекс зэрэг багтаж буй юм. Манай хэрэгжүүлж буй ”Монголчуудад давуу эрх олгох хөтөлбөр”-ийн хүрээнд одоогоор 1000 гаруй Монголын ханган нийлүүлэгч нар бүртгэгдээд буй бөгөөд 1 тэрбум гаруй ам долларыг энэ зорилгод зарцуулах юм.”

“Оюу Толгой нь Монгол улсын цаашдын ирээдүйд ихээхэн чухал үүрэгтэй болохыг бид ойлгож буй бөгөөд, Монгол улсын цаашдын өсөлт, хөгжил цэцэглэлтийг бататгах хүсэл эрмэлзлэл дүүрэн байна,” хэмээн МакРей нэмж хэллээ.