Оюу Толгой ХХК боловсон хүчнээ бэлтгэх стратеги төлөвлөгөөгөө боловсруулж дуусаж байна

Оюу Толгой ХХК нь өөрийн боловсон хүчин бэлтгэх, сургах сургалтын дунд хугацааны буюу ойрын 5 жилийн стратеги, нарийвчилсан төлөвлөгөөгөө боловсруулж байгаа бөгөөд уг төлөвлөгөөг энэ сарын эцсээр бэлэн болгож Монгол улсын Засгийн Газарт танилцуулна.

Энэ төлөвлөгөөний дагуу тус компанийн олборлох, боловсруулах үйлдвэрт шаардлагатай мэргэжлийн ажилчид бэлтгэх зорилгоор Эрдэнэт хотын Технологийн сургуулийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв дээр 100 хүнийг баяжуулалтын өргөн мэргэжил, цахилгаан болон хүнд машин механизмын операторчны мэргэжлээр, 40 хүнийг Вагнер Ази компанийн хүнд машин механизмын засварчны мэргэжлээр элсүүлэх сонгон шалгаруулалт явагдаж байна.

Сургалтын хэлтэс


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн