Оюу Толгой хангамж, барилга, үйлчилгээний ажилдаа Монгол компаниудыг түлхүү оролцуулж байна

Монгол компаниуд гэрээт ажлын 86%-ийг гүйцэтгэж байна

Монгол Улс, Улаанбаатар хот – Оюу Толгой ХХК 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2010 оны 8 дугаар сарын 15-ны байдлаар хангамж, худалдан авалтын гүйцэтгэлээ өнөөдөр тайлагналаа. Энэ хугацаанд Оюу Толгой төслийн Барилгын групп Монголын компаниудаас бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад анхаарч ажиллажээ.

Барилгын группын захирал Стив Гарсиа “Оюу Толгой төсөл Монголын компаниудаас бараа, үйлчилгээ худалдан авах замаар тэдэнд бизнесийн шинэ боломжуудыг бий болгон төслийн барилгын ажлыг бүрэн хүчин чадлаар нь явуулж байна” гэж онцлон тэмдэглэлээ.

“Монголын компаниуд бидэнд сайн чанарын бүтээгдэхүүнийг зах зээлийн өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх чадвартайгаас гадна Оюу Толгой төслийн барилгын гэрээт ажлыг Монгол компаниуд голчлон гүйцэтгэж байгаад бид бахархаж байна.”

Мөн тэрбээр 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2010 оны 8 дугаар сарын 15-ны хооронд Оюу Толгой Барилгын Групп Монголын компаниудтай 206 сая ам.долларын үнийн дүнтэй 98 ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэдгийг нэмж хэллээ. Түүнчлэн дурдсан хугацаанд Барилгын групп дотоодын компаниудаас 849 удаагийн захиалгаар 50.2 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдаж авсан нь нийт худалдан авалтын 86%-ийг эзэлж байна.

Барилгын шатанд голчлон захиалж буй бараа, ажил үйлчилгээг товч дурдвал:

  • Ирээдүйн зэс-алтны баяжуулах үйлдвэрийн ган хийц, бетон цутгалт
  • Ажилчид, гэрээт байгууллагын байр
  • Бетон зуурмагийн хоёр үйлдвэр – Үүний нэг нь Монголдоо хамгийн өндөр хүчин чадалтай буюу өдөрт 200 куб метр бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
  • Босоо ам № 2-ын цамхагийн барилгын суурийн ажил
  • Дизель цахилгаан станцын суурилуулалт
  • Ирээдүйн ил уурхайн газар шорооны ажил
  • Суудлын автомашины засвар үйлчилгээ, түрээс
  • Кемпийн цогцолборын аж ахуй үйлчилгээ – үүнд: ажилчдын сууц, катеринг үйлчилгээ зэрэг орно.
  • 4500 хүний багтаамжтай кемп, дагалдах байгууламжууд
  • Ажиллах хүчин нийлүүлэх гэрээ
  • Шатахуун тослох материалын агуулах, түгээх үйлчилгээ
  • Захиалгат нислэгийн үйлчилгээ
  • Кемпийн аюулгүй байдлын үйлчилгээ  
  • Зөвлөх инженерийн үйлчилгээ
  • Дотоодын тээврийн үйлчилгээ
  • Мэдээлэл холбооны технологийн үйлчилгээ, бүтээгдэхүүн

Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн