Тэд ханган нийлүүлэгчдийг дэмжих зээлд хамрагдснаар шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, материалын нөөцөө хангалттай бэлтгэх, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэртэй болох зэргээр үйл ажиллагаагаа хэвийн тасралтгүй явуулах боломж бүрджээ.
Энэ цех ажлын гараагаа 3 оёдолчинтой эхэлж байсан бол одоо өргөжин тэлж 8 оёдолчин, нэг эсгүүрчин, нэг туслах ажилтантай болжээ.
Тэд ханган нийлүүлэгчдийг дэмжих зээлд хамрагдснаар шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, материалын нөөцөө хангалттай бэлтгэх, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэртэй болох зэргээр үйл ажиллагаагаа хэвийн тасралтгүй явуулах боломж бүрджээ.
Орон нутагт ажлын байр тийм ч элбэг биш. Гэхдээ бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн үед борлуулах зах зээлээ олох боломж зарим газар нээлттэй бий. Тэр боломжийг алдахгүй байх нь чухал. Тэгвэл зах зээлээ олж, бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа газар бол Өмнөговь аймгийн Ханбогд сумын Аргал хэт ХХК юм. Тус компанийн оёдлын цех нь 2011 оны 11 дүгээр сараас Оюу Толгой төслийн ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас, дээжний уут, суудлын бүрээс зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлжээ.
Дэлхийд томд орох Оюу Толгой төслийн ханган нийлүүлэгчээр ажилласнаар Аргал хэт ХХК-д олон давуу тал бий болж. Тэд ханган нийлүүлэгчдийг дэмжих зээлд хамрагдснаар шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, материалын нөөцөө хангалттай бэлтгэх, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэртэй болох зэргээр үйл ажиллагаагаа хэвийн тасралтгүй явуулах боломж бүрджээ. Үүний үр дүнд захиалагчаас ирүүлсэн бүтээгдэхүүний захиалгыгцаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх болсон байна.
Энэ цех ажлын гараагаа 3 оёдолчинтой эхэлж байсан бол одоо өргөжин тэлж 8 оёдолчин, нэг эсгүүрчин, нэг туслах ажилтантай болжээ. Аргал хэт ХХК-ийн захирал Д.Ариунтунгалаг “Бид Засаг даргын тамгын газраас Ханбогд сумын харьяат ажилгүй иргэдийн бүртгэлтэй танилцаж 4 иргэнийг сонгон сургаж, дадлагажуулан ажлын байраар хангасан. Бас Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас ажилтан авсан” хэмээн ярилаа.
Орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүдэд санхүү, менежментийн ур чадвар дутагдах бэрхшээл гарах нь элбэг. Тиймээс Аргал хэт ХХК-ийнхан Оюу Толгой төслийн Өмнөговийн ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх багийнханд сургалтад хамруулж өгөх хүсэлт гаргасан байна. Үүний дагуу компанийн ажилчид эсгүүрийн технологи, санхүү бүртгэл, татвар гэх мэтийн олон төрлийн мэдээлэл, сургалтад сууж чадавхиа сайжруулжээ.
Компанийн захирал Д.Ариунтунгалаг "Оюу Толгой төсөл зөвхөн бүтээгдэхүүн худалдаж авах биш өөр олон чиглэлээр бидэнтай хамтран ажиллаж байна. Манай компанийн өсөлт хөгжилт, ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж явдаг” гэж байсан. Эднийх ойрын хугацаанд үйлдвэрлэлийн зориулалттай ажлын байртай болох зорилготой ажиллаж байна.
Оюу Толгой ХХК хамтрагч, ханган нийлүүлэгчдийн ажлын гүйцэтгэлийг үнэлэн дүгнэж сайшаан урамшуулах зорилгоор 'Сарын шилдэг нийлүүлэгч' шалгаруулдаг уламжлалтай. 'Аргал хэт' ХХК нь 4 дүгээр сарын Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.
Хариулт үлдээнэ үү