Оюу Толгой төслийн талбайд гарсан ослын тухай

Монгол Улс, Улаанбаатар хот – Өмнөговь аймаг дахь Оюу Толгой төслийн талбайд хоёр ажилтан осолдсонд Оюу Толгой ХХК гүнээ харамсаж байна. 

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей ослын талаар мэдээлэхдээ “Өчигдөр оройн 17 цагийн орчимд Оюу Толгой төслийн талбайд үйл ажиллагаа явуулж буй гэрээт нэгэн компанийн хоёр ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар осолдлоо. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Талийгаачдын ар гэртэй холбоо барьж байгаа  болно. Ослын шалтгааныг тодруулахаар Цагдаагийн газар болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ослын шалтгааныг нарийвчлан тогтоосны дараа шинэчилсэн мэдээллийг хүргэх болно.

Аюулгүй ажиллагаа нь бидний үйл ажиллагааны тулгуур зарчим юм. Бид өөрийн болон гэрээт компаниудын ажиллагсад, осолд өртсөн ажилтнуудын гэр бүлийнхэнд анхаарлаа хандуулан ажиллаж байна” гэлээ.  

Ослын талаарх нэмэлт мэдээллийг Оюу Толгой ХХК тухай бүрт нь мэдээлж, www.ot.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх болно.

Холбоо барих
Олон нийтийн мэдээлэл, харилцааны хэлтсийн дэд дарга П.Баярмагнай
Утас: +976 9911 1851.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн