Өмнөговь аймаг, Оюу Толгой – Өнөөдөр буюу 2010 оны 3 дугаар сарын 15-ны өглөөний 05.30 цагийн орчимд Оюу Толгой төслийн талбайд баригдаж буй 2 дугаар босоо амны цамхагийн барилгад гал гарсан байна. Оюу Толгой төслийн Аврах алба галыг бүрэн унтраагаад байгаа ба уг ослын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй.
Онцгой Байдлын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Өмнөговь аймгийн Онцгой Байдлын Хэлтэс, Ханбогд сумын цагдаагийн тасаг зэрэг холбогдох бүх байгууллагуудад ослын талаар мэдэгдсэн. Ослын шалтгааныг судлах ажлыг эхлүүлээд байна.
Уг барилга нь 96 гаруй метр өндөр, далд уурхайгаас хүдрийг зөөвөрлөх зориулалттай байх бөгөөд одоогоор 30 гаруй метр хүртэл барилга угсралтын ажил явагдаад байна.
Компанийн зүгээс ослын талаарх шинэчлэгдсэн мэдээллийг тогтмол хүргэнэ.
Олон нийтийн мэдээлэл, харилцааны хэлтэс
П. Баярмагнай
Утас: 9911-1851,
Цахим шуудан: bayarmagnaip@ot.mn
Хариулт үлдээнэ үү