Оюу Толгой төслийн талбайд болсон ослын тухай

Өмнөговь аймаг, Оюу Толгой– Өнөөдөр буюу 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Оюу Толгой төслийн талбайд ажиллаж байсан кран унасан байна. Уг кран нь 50 тонны даацтай, гидравлик удирдлагатай бөгөөд 2 дугаар босоо амны барилгын ажилд ашиглагдаж байжээ. Оюу Толгой төслийн Барилгын хэлтсээс уг ослын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй гэж мэдээллээ.

Онцгой Байдлын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Өмнөговь аймгийн Онцгой Байдлын Хэлтэс, Ханбогд сумын цагдаагийн тасаг зэрэг холбогдох бүх байгууллагуудад ослын талаар мэдэгдсэн. Ослын шалтгааныг судлах ажил өнөөдрийн дотор эхэлнэ.

Компанийн зүгээс ослын талаарх шинэчлэгдсэн мэдээллийг тогтмол хүргэнэ.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн