Монгол Улсын Засгийн Газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюу Толгой ХХК нь мэргэжлийн боловсрол, сургалтанд тодорхой түвшинд хөрөнгө оруулалт хийх бөгөөд энэ ажлын хүрээнд Даланзадгад хотын МСҮТ, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн багш нарын англи хэлний мэдлэгийг сайжруулахаар англи хэл-компьютерийн хосолсон зуны сургалтыг энэ сарын 14-нөөс эхлүүлээд байна. 

Сургалтанд зориулж Оюу Толгой ХХК-ны зүгээс Даланзадгад хотын МСҮТ-д 30 ширхэг иж бүрэн комьютерыг 6 сарын 10-нд хүлээлгэн өглөө.