Оюу Толгой Монголын Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад баяр хүргэлээ

Нэмэлт мэдээллийг:
П.Баярмагнай
Оффис: +976-11-331880
Гар утас: +976-99111851

Японд болсон Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын тэмцээнээс манай баг тамирчид 6 медаль хүртлээ

Монгол улс, Улаанбаатар хот (ot.mn) – Пара-хөнгөн атлетикийн холбооны дөрвөн тамирчин өнгөрсөн 9 дүгээр сарын сүүлээр Япон улсын Ойта мужид зохион байгуулагдсан Дэлхийн цомын тэмцээнд өндөр амжилттай оролцлоо. Оюу Толгойн уул уурхайн төслийг удирдан ажиллаж буй Рио Тинто компани тус багийн тэмцээнд явах зардлыг ивээн тэтгэсэн байна.

Тэмцээний дараагаар баг тамирчдаас тус компанид талархлын захидал ирүүлжээ.

Монголын пара-хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж “Баг тамирчид болон холбооны нэрийн өмнөөс бид өөрийн нийгмийн хариуцлагыг бүрэн ухамсарлаж үйл ажиллагаа явуулдаг Рио Тинто компанид талархлаа илэрхийлэхийг хүсэж байна” хэмээн хэллээ.

Эх орноо төлөөлөн оролцсон тамирчид гурван алт, гурван хүрэл медаль хүртэж өндөр амжилт гаргасан юм. Тэдний амжилт нь нөхцөл байдлаас үл хамааран амжилт гаргаж чадах Монголчуудын боломжийг илтгэн харуулсан юм.

“Тамирчид Японд болсон тэмцээнд өндөр амжилт гаргасан талаар сонсоод би тун баяртай байна. Оюу Толгойн нэрийн өмнөөс тэдний гаргасан амжилтад баяр хүргэж, цааш цаашдын уралдаан тэмцээнүүдэд өндөр амжилт хүсэж байна” хэмээн Оюу Толгой ХХК-ийн дэд ерөнхийлөгч Дэвид Патерсон хэллээ.

Монголын баг тамирчдаас Г.Мөнхбат 1500 болон 1800 метрийн гүйлтийн тэмцээнд (Т-13 ангилал) тус бүр алтан медаль, Э.Мөнгөншагай 400 метрийн гүйлтийн төрөлд (Т-46 ангилал) алтан медаль, Г.Самбуузандан зээрэнцэг, бөөрөнцөг түлхэлтийн (F-56) төрөлд гурван хүрэл медаль хүртсэн байна.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монгол улс дахь хамгийн том алт-зэсийн төслийг хэрэгжүүлж буй уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар (хувьцааны 34%), Айвенхоу Майнз (66%) болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэлийн хүрээнд ажиллаж буй юм. Рио Тинто нь Айвенхоу Майнз компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд Оюу Толгойн төслийг удирдан явуулдаг. Оюу Толгойн хувьцааны 34%-ийн ноогдол ашгаас гадна Монгол улсын Засгийн газар нь татвар болон ашигт малтмалын нөөцийн төлбөрийг мөн авах юм.
Монголын өмнөд хэсэгт Говийн бүс нутагт орших Оюу Толгой нь дэлхийн хамгийн том, өндөр зэрэглэлийн зэс, алтны уурхайн нэг болох юм. Тус төсөл нь Монгол улсад хэрэгжиж буй, нэгдүгээр шатандаа 6 тэрбум гаруй ам долларын хөрөнгө оруулалт шаардсан хамгийн том төсөл билээ.

Оюу Толгой ХХК нь Монгол улсын тогтвортой ирээдүйд өөрийн хувь нэмрийг оруулах эрхэм зорилготой билээ. Үйлдвэрлэл эхлэхэд 10 ажилтан бүрийн 9 нь Монголчууд байхын зэрэгцээ Оюу Толгой нь 58 сая ам долларын (78 тэрбум төгрөг) хөрөнгө оруулалтыг сургалт, боловсролын чиглэлд оруулж, нэмэлт 27 сая ам долларыг (36 тэрбум төгрөг) Монгол улс дахь ур чадварын хомсдлыг нөхөхөд зориулсан Ажил эрхлэлтийн хөтөлбөрт зарцуулж байна.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, байгаль орчны удирдлагын тэргүүлэх туршлагыг ашиглаж, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, төслийн бүх оролцогч талууд, Монгол улсын ард иргэдийн сайн сайхны төлөө чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.