2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр
- Оюу толгойн уурхай аюулгүй ажиллагаагаараа олон улсад тэргүүлсэн хэвээр байна.
- “Оюу толгой” компанийн Монгол Улсад зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 8.7 тэрбум ам.долларт хүрэв. “Оюу толгой” 2018 онд татвар, хураамж, бусад төлбөрт 322 сая ам.доллар, үндэсний худалдан авалтад 439 сая ам.доллар зарцууллаа.
- “Оюу толгой”-н зэсийн баяжмал олон улсын зах зээлд гарсны таван жилийн ой долоодугаар сард тохиов.
- Үндсэн болон гэрээт 17,000 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна..
- 2018 онд зэс, алтны үйлдвэрлэл нэмэгдэж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлэв.
Монгол Улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани 2018 оны гүйцэтгэлийн тойм мэдээгээ өнөөдөр танилцууллаа.
“Оюу толгой” ХХК 2018 онд өндөр бүтээмжтэй ажиллаж, гүний уурхайн бүтээн байгуулалтаа амжилттай үргэлжлүүллээ. Арванхоёрдугаар сард “Оюу толгой” Монгол Улсын Засгийн газартай “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ” байгуулж, уурхайн цогцолборыг дотоодын эх үүсвэрээс, урт хугацаанд эрчим хүчээр хангах шийдэлд хүрсэн юм.
“Оюу толгой”-н хамт олон аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж ажилласны хүчинд өнгөрсөн онд компанийн 200,000 хүн/цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.16 байлаа.
2018 оны IV улирлын байдлаар “Оюу толгой”-д ажиллаж буй 17 мянга орчим хүний 92.6 хувийг монголчууд, үүний 20.4 хувийг Өмнөговь аймгийн иргэд бүрдүүлж байна. Нийт ажиллах хүчний 58.1 хувь нь гүний уурхайн ажилчид байна. “Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх” алсын хараагаа мөрдлөг болгон ур чадваржуулах сургалтууд тогтмол явуулж, өдөр тутмын үйл ажиллагаандаа нягт уялдуулан ажиллаж байгаа. 2018 онд нийт 904,641 хүн/цагийн сургалт явуулж, 17 мянга орчим үндсэн болон гэрээт ажилчдыг хамруулсан.
Өмнөговь аймагтай хийсэн хамтын ажиллагааны гэрээний гурван жилийн ой тохиохтой зэрэгцэн орон нутгийн томоохон бүтээн байгуулалтуудыг амжилттай дуусгаж, ашиглалтад өглөө. Үүнд, Сум дундын малын эрүүл мэндийн төв, Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор, Ханбогд-Оюу толгой чиглэлийн 35.1 км зам зэргийг онцлон дурдаж болно.
“Оюу толгой” компани 2010-2018 онд татвар, хураамж болон бусад төлбөрт 2.3 тэрбум ам.доллар төлсөн. Үүнээс 322 сая ам.долларыг нь 2018 онд төлж, улсын төсөвт төвлөрүүлээд байна.
“Оюу толгой” нэг тонн хүдэр боловсруулахдаа ердөө 0.4 шоо метр буюу дэлхийн ижил төрлийн үйл ажиллагаатай уурхайдын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж, олон улсад жишиг болохуйц байгаль орчны гүйцэтгэлээ бататгав. Тус тайлант хугацаанд ус дахин ашиглалтын түвшин 88 хувь байлаа. “Оюу толгой”-н усны менежментийн үр дүнг үнэлэн Олон улсын санхүүгийн корпораци “Шилдэг ус хэмнэгч” байгууллагаар шалгаруулсан. Усны хэрэглээ болон нөөцийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
“Оюу толгой” компани 2018 онд 898 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 618 нь үндэсний компани бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтын 78 хувийг эдгээр компанид зарцуулав. 2010-2018 онд үндэсний худалдан авалтад 2.7 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан бөгөөд Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 413 сая ам.доллар зарцуулсан байна.
“Оюу толгой” ХХК-ийн 2018 оны IV улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.
2018 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлан
Онцлох үзүүлэлтүүд:
- 2018 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг зэс 2.6, алт 1.8 хувиар давуулан биелүүлэв.
- 2018 онд 159,100 тонн зэс үйлдвэрлэсэн нь 2017 оныхоос 1.1 хувиар өссөн дүн юм.
- 2018 онд 285,000 унци алт үйлдвэрлэсэн нь 2017 оныхоос 150 хувиар өссөн дүн юм.
Хүдэр дэх агуулга, метал авалт нэмэгдсэнтэй холбоотойгоор 2018 оны дөрөвдүгээр улиралд алтны үйлдвэрлэл 2017 оны мөн үеэс 234.3 хувиар өссөн. Хүдэр дэх агуулга, метал авалтын хэмжээ өссөн ч, боловсруулсан хүдрийн хэмжээ буурснаас үүдэн зэсийн үйлдвэрлэл 2017 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад 8.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Төлөвлөгөө ёсоор ил уурхайн олборлолтын IV шатны хатуулаг өндөртэй хүдрийг боловсруулсан тул олборлолтын VI шатны хатуулаг багатай хүдэр боловсруулж байсан 2017 оны дөрөвдүгээр улирлын үетэй харьцуулахад тээрмийн ашиглалтын түвшин 13.6 хувиар буурсан.
2019 онд 125,000-155,000 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна. Харин баяжмал дахь алтны үйлдвэрлэл 180,000-220,000 унци байх таамагтай. Ил уурхай оны турш IV шатны хатуулаг өндөртэй хүдэр олборлоно. 2019 онд тээрмийн ашиглалт ойролцоогоор 40 сая тонн байна.
2019 онд гүний уурхайд 15-16 км хөндлөн малталт хийх төлөвлөгөөтэй байна.
“Оюу толгой”-н үйлдвэрлэлийн мэдээ
Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов.
2017 оны 4-р улирал |
2018 оны 1-р улирал |
2018 оны 2-р улирал |
2018 оны 3-р улирал |
2018 оны 4-р улирал |
2018 оны 4-р улирал ба 2017 оны 4-р улирал |
2018 оны нийт |
2017 оны нийт |
2018 он ба 2017 он |
|
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор) |
28,929 |
23,131 |
22,792 |
22,523 |
22,863 |
-21.0% |
91,310 |
105,921 |
-13.8% |
Боловсруулсан хүдэр (‘000 тонноор) |
10,838 |
9,561 |
10,164 |
9,652 |
9,361 |
-13.6% |
38,738 |
41,177 |
-5.9% |
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга: |
|||||||||
Зэс (%) |
0.53 |
0.51 |
0.48 |
0.51 |
0.55 |
3.8% |
0.51 |
0.51 |
0.0% |
Алт (г/т) |
0.20 |
0.25 |
0.26 |
0.38 |
0.56 |
180.0% |
0.36 |
0.17 |
111.8% |
Мөнгө (г/т) |
1.54 |
1.32 |
1.17 |
1.19 |
1.22 |
-20.8% |
1.22 |
1.39 |
-12.2% |
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор) |
205.4 |
177.3 |
178.8 |
179.8 |
189.0 |
-8.0% |
724.9 |
722.5 |
0.3% |
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) |
22.0 |
21.9 |
22.0 |
21.9 |
21.9 |
-0.5% |
21.9 |
21.8 |
0.5% |
Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд: |
|||||||||
Зэс (‘000 тонн) |
45.3 |
38.8 |
39.4 |
39.4 |
41.5 |
-8.4% |
159.1 |
157.4 |
1.1% |
Алт (‘000 унци) |
35 |
42 |
50 |
77 |
117 |
234.3% |
285 |
114 |
150.0% |
Мөнгө (‘000 унци) |
285 |
221 |
225 |
230 |
238 |
-16.5% |
914 |
974 |
-6.2% |
Борлуулсан баяжмал (‘000 тонн) |
175.5 |
163.1 |
220.0 |
171.9 |
191.4 |
9.1% |
746.4 |
724.3 |
3.1% |
Борлуулсан баяжмал дахь металлууд: |
|||||||||
Зэс (‘000 тонн) |
35.7 |
34.3 |
46.1 |
36.0 |
40.2 |
12.6% |
156.7 |
149.3 |
5.0% |
Алт (‘000 унци) |
27 |
31 |
51 |
55 |
111 |
311.1% |
248 |
111 |
123.4% |
Мөнгө (‘000 унци) |
205 |
206 |
250 |
201 |
216 |
5.4% |
873 |
860 |
1.5% |
Металл авалт (%) |
|||||||||
Зэс |
78.0 |
79.5 |
79.7 |
80.9 |
84.8 |
8.7% |
81.4 |
75.4 |
8.0% |
Алт |
50.5 |
55.0 |
59.8 |
64.7 |
71.7 |
42.0% |
65.2 |
49.7 |
31.2% |
Мөнгө |
53.0 |
54.6 |
58.4 |
62.8 |
67.1 |
26.6% |
60.9 |
52.9 |
15.1% |
“Туркойз Хилл Ресурс”-ийн хэвлэлийн мэдээг эндээс үзнэ үү.
Хариулт үлдээнэ үү