Оюу Толгой компани орчин үеийн сургалтын симуялтор төхөөрөмж худалдан авах томоохон гэрээг байгууллаа

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Монголчууд олон улсын стандартын сургалтанд хамрагдах боломжийг бүрдүүлнэ

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) – Өмнийн Говьд дэлхийд томоохонд тооцогдох алт-зэсийн уурхайг барьж байгуулж байгаа Оюу Толгой болон Рио Тинто компаниуд Immersive Technologies компанийн симуляторт суурилсан сургалтын технологийг ашиглаж эхлэснээр ажилчдаа дэлхийн тэргүүний стандартын дагуу сургаж бэлдэж буйгаа дахин харууллаа.

Оюу Толгой компани нь Immersive Technologies компанийн шинэхэн сургалтын аргачлал болох PRO3 хэрэгслийг худалдан авсан дэлхийн хамгийн эхний цөөн уурхайнуудыг нэг болсон билээ. PRO3 нь ил уурхайд ажиллах ажиллагсдад зориулагдсан бөгөөд сургалтын эхний үе шатанд Комацу фирмийн хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч, операторын сургалтыг зохион байгуулна.

PRO3 симулятор сургалтын хэрэгслийг цогц сургалтын иж бүрдлийн хамт худалдан авсан бөгөөд үүнд таван жилийн хугацааны техник туслалцаа, тухайн уурхайн онцлогт тохируулан хийх өөрчлөлт, TrainerAdvantage™ гэрчилгээжүүлэлт, сургалтын тогтолцооны Интеграцийн хөтөлбөр зэрэг багтан орсон байна.

Оюу Толгой компани нь өөрийн ажилчдыг сургаж дадлагажуулахын зэрэгцээ Монгол улсын хэмжээнд хамгийн том мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус сургалтын хөтөлбөрөөр суралцагсдад мэдээлэлийн технологи, байгаль орчны менежмент, нягтлан бодох бодох бүртгэл зэрэг олон чиглэлээр хөрвөн ажиллах боломж олгож байна.

Оюу Толгой компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей “ Симулятор сургалтын хэрэгслийг Immersive Technologies компаниас худалдан авсан нь Оюу Толгой компани өөрийн хүнд машин механизмын оператор, жолооч нарыг дэлхийн шилдэг, тэргүүний уул уурхайн мэргэжилтнүүд болох зорилтыг тавин ажиллаж байгаагийн илрэл юм” гэв.

“Энэ сургалтын хэрэгсэл нь манай компанийн хүнд машин механизмын оператор, жолооч нар дэлхийд хамгийд шилдэг, аюулгүй ажилладаг болоход нь туслах юм. Энэ сургалтын хэрэгслийг биеэр үзэж танилцан, сургалтанд хамрагдаж байгаа жолооч, оператор нартай уулзаж ярилцах мөчийг би хүлээж байна.” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Immersive Technologies компанийн бүс нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Марк Итон Рейд хэлэхдээ “Энэ цогц худалдан авалт нь Оюу Толгой компани хүнд машин механизмын оператор, жолоочийн сургалтын хөтөлбөрөө хамгийн өндөр үр дүнтэй байлгах боломжийг бүрдүүлж байна. Түүнчлэн энэхүү хөрөнгө оруулалт нь Оюу Толгой компани Монголчуудад сургахад онцгойлон анхаарч буйг тод томруун харуулж байна” гэв.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн