Оюу Толгой компани нутгийн малчдыг дэмжин ажиллаж байна. Уламжлалт мал ажуйг авч үлдэхэд энэ санаачилга хувь нэмэр оруулж байна

Нэмэлт мэдээллийг:
П.Баярмагнай
 Оффис: +976-11-331880
Гар утас: +976-99111851


“Алтан нутаг” ТББ-ийн гүйцэтгэх захирал B.Өнөрзаяa

Монгол улс, Улаанбаатар хот (ot.mn) – Ханбогд сумын малчдын ТББ-ын тэргүүн орон нутгийн малчдад тусалж байгаа Оюу Толгой төслийн үйл ажиллагааг дэмжиж  байгаагаа илэрхийлэв.

Алтан нутаг ТББ нь Ханбогд сумын дөрвөн багийн малчдын эрх ашгийг хамгаалж, төлөөлдөг бөгөөд В.Өнөрзаяа малчдыг бэлчээрээ үр ашигтай ашиглах, мал аж ахуйгаа зөв ашигтай эрхлэхэд  нь туслан ажилладаг.Тус ТББ  Ханбогд сумын бэлчээр ашиглагчдын 14 бүлэгт зөвлөгөө өгдөг бөгөөд эдгээр бүлэг тус бүрт 25 хүртэл тооны малчин өрхүүд хамрагддаг юм байна.

Оюу Толгой Төслөөс хэрэгжүүлж хөтөлбөрүүдийн нэг бол ингэний ааруул, хуруудыг орон нутгийн малчдаас ханган нийлүүлэх хөтөлбөр юм. Орон нутгийн малчид сар бүр 20-25 сая төгрөгийн үнэ өртөг бүхий ингэний ааруулыг нийлүүлдэг байна.

Дээрх арга хэмжээ малчдын амьжиргаанд үнэхээр тус нэмэр болж байгаа бөгөөд одоо малчид маань илүү олон ингэ саадаг болж, сүү цагаан идээ боловсруулах уламжлалт аргыг авч үлдэх, хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулж байна гэж В.Өнөрзаяа ярив.

Түүнчлэн өдөрт 3000 литр сүү боловсруулах хүчин чадалтай сүү боловсруулах үйлдвэрийг Ханбогд суманд барьж байгуулахаар В.Өнөрзаяа малчидтайгаа хамт Оюу Толгойгоос дэмжлэг аван ажиллаж байна.

Оюу Толгой компаний ерөнхий захирал Камерон МакРей Алтан нутаг ТББ болон В.Өнөрзаяатай ажиллаж байгаадаа их баяртай байна гэв.

Энэ хөтөлбөр нь малчдыг уламжлалт мал аж ахуй, амьжиргаагаа авч үлдэх, мөн орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжийг олгож байгаагаараа үнэхээр чухал юм. Алтан нутгийн В.Өнөрзаяа манай хөрш зэргэлдээ малчдын үзэл бодол, эрх ашгийг төлөөлөн ажиллаж чаддаг гэж Камерон Макрай нэмж хэллээ.

Алтан нутаг ТББ нь 2010 онд байгуулагдсан. Үндсэн нэг ажилтантай бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлд нь тус сумын дөрвөн багийн төлөөлөл 9 хүн багтдаг байна.

ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн