“Оюу толгой” ХХК Монголын мэргэжлийн боловсролын салбарт 126 сая ам.долларын хөрөнгө оруулалттай томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөрөнгө оруулалт дараахь 3 чиглэлтэй байна. Үүнд:
- Дэлхийн жишигт нийцсэн мэргэжлийн боловсрол, сургалтын төв барих
- Одоо байгаа сургуулиудыг шинэчлэн сайжруулахад хөрөнгө оруулалт хийх
- Дэлхийн жишигт нийцсэн Мэргэжлийн боловсролын сургуулийн тогтолцоог улсын хэмжээнд хөгжүүлэх Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжиж, хөрөнгө оруулалт хийх.
Хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын хэмжээнд техник технологийн 3 жишиг сургууль шинээр барьж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 4 төвийг иж бүрэн сайжруулах юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудасны Боловсрол, сургалт хэсгээс уншина уу.