Оюу Толгой Компанийн Гүйцэтгэх ерөнхий захирал “Дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр – Ёс суртахууны тангараг”-т гарын үсэг зурлаа

Нэмэлт мэдээллийг:
П.Баярмагнай 
Ажлын утас: +976-11-331880
Гар утас: 9911-1851

Оюу Толгой компанийн удирдлага "нийтийн сайн сайхны төлөө" тангарагт нэгдлээ

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) – Оюу Толгой компанийн удирдах албан тушаалтнууд болон Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРэй пүрэв гарагийн орой Улаанбаатар хотод болсон “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдрийн тангараг өргөх ёслол”-д оролцлоо.Энэ ёслолын зорилго нь компанийн удирдлагын түвшинд илүү их хариуцлага хүлээж, ёс суртахуунтай байхыг дэмжих явдал юм.

Дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэж буй “Дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийн хүрээнд болсон энэ ёслолын арга хэмжээ нь Үндэсний түүхийн музейд болсон бөгөөд Монголын тэргүүлэх бизнесийн байгууллагуудын удирдлагууд оролцсон байна. Энэ тангарагт гарын үсэг зурснаар бизнесийн аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхийг дээдэлж, байгаль орчныг хамгаалахыг чухалчилдгаа дахин баталж буй юм.

Дэлхийн бизнесийн тангарагийн арга хэмжээ нь Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх “Залуу удирдагчид санаачилга” болон НҮБ-ын “Дэлхийн гэрээ” санаачилга зэрэг байгууллагуудын дэмждэг “Тангараг” төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг дахин дэгдэхээс сэргийлж энэ санаачилга анх үүссэн байна.

Гүйцэтгэх ерөнхий захирал МакРей энэ хөтөлбөрийн зорилгыг бүрэн дэмжиж байдгаа уламжилсан бөгөөд тангарагт гарын үсэг зурсандаа баяртай буйгаа илэрхийлжээ.

“Энэхүү тангараг нь Оюу Толгой компанийн байгаль орчин, орон нутгийн хөгжлийн чиглэлээр баримталдаг үнэт зүйлстэй бүрэн нийцэж байгаа юм. Би энэ тангарагт гарын үсэг зурсандаа бахархаж байна. “Дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийн цаашдын арга хэмжээнд амжилт хүсье” гэж тэбрээр онцлон тэмдэглэсэн байна.

ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн ФейсбүүкТвиттер хаягаар бидэнтэй холбогдож болно. 


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн