“Оюу толгой” ханган нийлүүлэгч 20 гаруй байгууллагын хамт олонтой Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 4 төрлийн 500 гаруй мод тарилаа. Бид өнгөрсөн жилийн мөн энэ өдөр Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 2,000 гаруй мод, модлог ургамал тарьсан билээ. Өдгөө бидний тарьсан мод маш сайхан ургаж, Улаанбаатар хотод өнгө үзэмж, ард иргэд бидэнд цэвэр агаар бэлэглэж байна. Бидний үйл ажиллагааг байнга дэмжин ажилладаг ханган нийлүүлэгч, түнш байгууллагуудаа чин сэтгэлийн талархал илэрхийлье