​“ОЮУ ТОЛГОЙ” ГЕОТЕХНИКИЙН ТУРШИЛТ, СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАН ШУТИС-Д ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ

“Оюу толгой” компани ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн дадлагын бааз суурийг бэхжүүлэх зорилгоор Геотехникийн туршилт, судалгааны иж бүрэн лаборатори байгуулж өглөө.

ШУТИС – Оюу толгой ХХК – Рио Тинто Монгол компаниуд гурван талт хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Геотехникийн мэргэжлийн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх, уул уурхайн судалгааны төвийг байгуулах 2.42 сая ам долларын санхүүжилт бүхий хамтарсан төсөл хэрэгжүүлж байна. Уг төслөөр сургуулийн материаллаг бааз суурийг бэхжүүлэх, багш оюутны дадлагын нөхцөлийг сайжруулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор 366 мянган ам.долларын өртөг бүхий Геотехникийн туршилт, судалгааны лабораторийг “Оюу толгой” компани нэмэлт санхүүжилт гарган, ашиглалтад орууллаа.
Уг лабораторид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чулуулгийн шинжилгээний төхөөрөмжүүд суурилуулсан бөгөөд багш, судлаач, оюутнуудын судалгааны ажлыг үйлдвэрлэлтэй ойртуулах, Монгол орны байгалийн тогтоц, чулуулгийн бүтцийн онцлогийг илүү нарийвчлан судалж, үйлдвэрлэлд ашиглах бодит боломжийг бүрдүүлж өгч байгаагаар онцлог юм.
Үүнээс гадна эл лаборатори нь “Олон улсын чанарын ISO9001, ISO17025” стандартуудын дагуу магадлан итгэмжлэл авснаар ойрын хугацаанд Оюу толгойн Ил болон Гүний уурхайн дээжүүдэд нэмэлт судалгаа, шинжилгээ хийх боломж бүрдэж байна.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн