Оюу Толгой болон Редпаф Монгол компаниуд блокчлон олборлох аргаар ашиглах дэлхийн хамгийн том уурхайнуудын нэгийг байгуулж байна

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ц.Ганзориг
Утас: 9908-5617

Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтын нэгэн томоохон амжилт нь 10 км урт хонгилыг барьж байгуулсан явдал боллоо

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) –Оюу Толгой ХХК болон талбайн гэрээт гүйцэтгэгч компани болох Редпаф Монгол ХХК нь газрын гадаргаас 1300 метрийн гүнд 10 км-ийн хөндлөн нэвтрэлтийн ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Компаниуд хамтран Оюу Толгой төслийн талбайн газар доорх байгууламж, газрын гадарга дээрх үйлчилгээний хэсэг байна.

Хойд Хюго ордын хайгуулын ажлыг үргэлжлүүлэх томоохон ажлууд 2008 онд эхэлсэн бөгөөд одоо операторууд блокчлон олборлох аргаар ашиглах дэлхийн хамгийн том уурхайнуудыг нэгийг байгуулахад шаардлагатай 10 км урт нэвтрэлтийг хийгээд байна.

Олон улсын гүний уурхайн мэргэжилтнүүдээс суралцан ажиллаж байгаа Монгол ажилчдын ур чадвар энэ амжилтанд хүрэхэд ихээхэн нөлөөлсөн билээ. Гүний уурхайд ажиллаж байгаа Монгол ажилчдын баг аюулгүй байдал, чанар, нэвтрэлтийн хурд зэргээр дэлхийн хэмжээний аварга үр дүнг тогтоогоод байна.

Оюу Толгой уурхайн 1-р Босоо Амны 1300 метрийн гүнд нэвтрэлтийн ажил үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд тус гүний уурхайн хонгил нь 5 метрийн өргөн, өндөр нь 5.5 метр бөгөөд 2.5 метрийн радиустай юм. Бетон цацагчийг ашиглан, хонгилын ханыг бэхжүүлж, баталгаажуулсны дараа Атлас Копко компанийн үйлдвэрлэсэн М2С загварын бүрэн компьютержсэн өрмийн машинаар өрөмдөн 45 мм-ийн диаметр бүхий 50 тэсэлгээний нүхийг бэлддэг.

Тэсэлгээний нүхэнд эмульсэн бүтээгдэхүүн шахдаг бөгөөд нягтшил багатай бүтээгдэхүүнийг захын нүхүүдэд хөрсний хяналтыг сайжруулах болон задралыг багасгах зорилгоор шахдаг.Тэсэлгээ хийх үеэр бүх ажилчид аюулгүй байршилд очсон байх бөгөөд тэсэлгээг алсын удирдлагаар идэвхжүүлдэг.

Тэсэлгээ хийсний дараа, гүний уурхайн хонгилд янз бүрийн хий үүссэн эсэхийг зохих мэргэжлийн хүн шалгаж нягталсны дараа ажилчид орж, ажилладаг. Хонгилын хана, тааз, тэсэлгээ хийсэн хад чулуу зэргийг усалж, тоосжилтыг багасгадаг. Улмаар гүний уурхайд ажиллах зориулалтын ачигч машин тэсэлсэн материал зэргийг газар доор ажиллах зориулалтын ачааны машинд ачдаг бөгөөд уг машин ачааг 1-р босоо ам руу тээвэрлэдэг. Дээрх материалыг газрын гадарга руу зөөн гаргадаг.

Энэ бүх үйл явц Оюу Толгойн гүний уурхайд 2500 гаруй удаа давтан хийгдсэний үндсэн дээр газрын гадаргаас 1300 метрийн гүний хэвтээ тэнхлэгт 10 км урт нэвтрэлт хийгээд байна.

Блокчлон олборлох аргаар ашиглах Оюу Толгой уурхайн хувьд 150 км урт газар доорх хонгил гаргах багийн ажлын нэгээхэн хэсэг ийнхүү хэрэгжиж байна.

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн