Дэлгэрэнгүй мэдээллийг:
П.Баярмагнай
Оффис: +976-11-331880
Гар утас: +976-99111851
Монголын уул уурхайн компани нийт орлогын 69%-ийг төвлөрүүлсэн байна
Монгол Улс, Улаанбаатар хот (ot.mn) – Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээний дүнд энэ оны 3 дугаар улирлын байдлаар Оюу Толгой төслөөс Гашуун Сухайт боомтод төлсөн татварын орлогын дүн 130 гаруй тэрбум төгрөгт хүрлээ.
Гашуун Сухайт боомт нь Монголын Гаалийн байгууллагууд дотроос хамгийн их буюу 188 гаруй тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлсний 69 хувийг Оюу Толгой төслийн орлогоор бүрдүүлжээ.
Үүн дээр Оюу Толгойн ханган нийлүүлэгч байгууллагуудын төлсөн татварыг нэмбэл уг дүн хавьгүй өсөхөөр байна.
2011 оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсын татварын орлого 1 их наяд хүрсэн нь жилийн хугацаанд 960 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөнөөс давсан үзүүлэлт юм. Энэхүү өсөлтийг хангахад Оюу Толгойн хувь нэмэр чухал үүрэг гүйцэтгэжээ.
Гаалийн татварын нэг их наяд төгрөгийн орлого нь Монголын ДНБ-ий 10 хувьтай тэнцэж байна.
Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх Ерөнхий Захирал уг үйл явдлыг Хөрөнгө оруулалтын гэрээний үр нөлөөг харуулсан нэгэн жишээ гэж онцолжээ.
“Монгол Улсын эдийн засагт оруулж буй бидний хувь нэмэр ийнхүү онцлон харагдаж буйд баяртай байна. Хрөнгө Оруулалтын гэрээ Монгол Улсад өгөөжөө өгсөөр буйн нэгэн баталгаа энэ боллоо. Үүн дээр ногдол ашиг, татвар, байгалийн нөөц ашигласны төлбөр, НӨАТ зэргийг нэмбэл Засгийн газар төслийн үр ашгийн 55-аас дээш хувийг хүртэнэ. Энэ бүхнээс дүгнэхэд гэрээ үр ашигтай гэдэг нь бүгдэд ойлгомжтой.” гэж тэмдэглэлээ.
Мөн тэрбээр Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээний үр ашиг татвар хураамжаар хязгаарлагдахгүй. “Монголчуудад давуу эрх олгох” хөтөлбөрийн хүрээнд бид 1,000 гаруй дотоодын ханган нийлүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж нэг тэрбум гаруй ам.долларын худалдан авалт хийгээд байна.
ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү