Нэмэлт мэдээллийг:
П.Баярмагнай
Оффис: +976-11-331880
Гар утас: +976-99111851
Ханган нийлүүлэгчдийг болон зарим төрийн албан хаагчдыг шагнасан гурван тэмдэглэлт арга хэмжээ давхцсан ёслолын ажиллагаа болов
Монгол улс, Улаанбаатар (ot.mn) – Өнгөрөгч 10 дугаар сарын сүүлээр Оюу Толгой компанийн ажилтнууд, ханган нийлүүлэгчид, яам, агентлагийн төлөөлөгчид, Оюу Толгой төсөлд хангамжийн материалын тээвэрлэлтийн 10,000 дахь тээвэр хийгдсэн үйл явдлыг тэмдэглэлээ. Оюу Толгой төсөл эхэлснээс хойш нийт 10 удаагийн тээврээр 1 сая тонн хангамжийн материал, тоног төхөөрөмж зэргийг Оюу Толгойд тээвэрлэн хүргэсэн байна. Оюу Толгой төсөл өдөр бүр 10 тэрбум төгрөгийг хангамж, үйлчилгээ худалдан авахад зарцуулдаг.
Ачаа тээвэрлэлтийн дээрх тоо баримт нь Оюу Толгой төслийн барилгын ажил хэрхэн хурдацтай явагдаж байгааг харуулж байгаа бөгөөд зөвхөн энэ оны 6-8 саруудад сар бүр 2000 тонн хангамжийн материал, тоног төхөөрөмжийг Оюу Толгой руу тээвэрлэж байсан байна.Эдгээр ачааны ихэнх нь АНУ болон Европоос ачигдсан Оюу Толгой уурхайн аварга том баяжуулагч үйлдвэрийн хүнд тоног төхөөрөмжүүд байв.
Оюу Толгой компанийн Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей “ Энэ бол бидний Өмнийн говьд хийж байгаа их бүтээн байгуулалтын ажлын цар хүрээг харуулсан чухал тоо баримт юм. Хангамжийн чиглэлээр тулгарч буй олон сорилтуудын нэг нь энэ бөгөөд үүнийг бид ханган нийлүүлэгчид, төрийн байгууллагын ажилтнуудтай хамтын хүчин чармайлтаар даван туулж байна.”
Бид бүгдээрээ нэгэн зорилгын төлөө ажиллаж байгаа бөгөөд үүгээр бид их бахархаж байна. Ачаа тээврийн үйлчилгээгээр дамжуулан бид ажлын байр бий болгож Монголын ханган нийлүүлэгчдэд шинэ нөөц бололцоог үүсгэж байна гэж Оюу Толгой компанийн Гүйцэтгэх Ерөнхий Захирал онцлон тэмдэглэв.
Оюу Толгой болон Гашуун Сухайтад болсон баярын арга хэмжээний үеэр Оюу Толгой компанийн удирдах ажилтнууд ханган нийлүүлэгчид шагнал гардуулав. Мөн Оюу Толгойд гаалийн баталгаат бүс байгуулагдсаны 1 жилийн ойг энэ үеэр тэмдэглэв. Энэ гаалийн баталгаат бүсэд гаалийн хяналтын алба гаалийн татвар хураамжийн үнэлгээг хийдэг.
Гашуут Сухайтад болсон арга хэмжээнд хилийн цэрэг, улсын мэргэжлийн хяналтын алба, гадаадын иргэн харьяатын алба, гаалийн алба зэрэг олон байгуулагын төлөөлөгчид уригдан оролцов. Оюу Толгой компаний удирдах ажилтнууд, түүний дотор ТУЗ-ын гишүүн, Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди болон Оюу Толгой компаний Гүйцэтгэх ерөнхийлөгч Камерон МакРей, Хангамжийн хэлтийн дарга Жон Жоунс нар мөн тус арга хэмжээнд оролцов.
Оюу Толгой уурхайгаас олборлолт хийж эхлэх үед хөрөнгө оруулагчид нийт 7.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байх бөгөөд үүгээрээ Оюу Толгой нь ирэх арван жилд Монголын эдийн засгийн хамгийн том хөтлөгч хүч болно.
ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү