Оюу толгойн уурхайд ямар төрлийн Хаягдал хадгалах байгууламж ашиглаж байна вэ?

Оюу толгойн уурхай нь тал газар байрладаг тул хамгийн тохиромжтой шийдэл болох 4 талаас нь хашсан далан барьсан. Энэхүү далан нь гадагш тэлэх аргачлалаар баригддаг бөгөөд задрах эрсдэл хамгийн бага буюу барилгын суурийг зузаатгах замаар далангийн ханыг гадагш тэлэх аргачлал юм. Тухайн далангийн байгуулалт нь хааш хаашаа 2 км урт, дөрвөлжин хэлбэртэй.