Оюу Толгойн санхүүжилтээр суралцсан оюутнуудын эхний хэсэг ажлын байран дахь дадлагаа эхлүүллээ

Монгол Улс, Улаанбаатар хот – Монголын Уул Уурхайн Оюу Толгой ХХК-иас тус компанийн санхүүжилтээр суралцсан оюутнуудын эхний хэсэг үйлдвэрлэлийн дадлагаа эхлүүлэхээр болсон тухай мэдэгдлээ. Эдгээр оюутнууд нь Монгол Улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх 36 тэрбум төгрөгийн өртөгтэй хөтөлбөрт хамрагдсан оюутнууд юм.

700 гаруй суралцагч өөрсдийн мэргэшиж буй чиглэлээр ажлын байран дахь дадлагаа эхлүүлсний дийлэнх хувь нь энэ оны 3 дугаар сард Оюу Толгой ХХК-ийн хамтран зохион байгуулсан Монголын Ажил Олгогчдын Чуулга Уулзалтын үеэр дадлага хийх компаниудаа сонгосон байна.

Оюу Толгой ХХК-ийн Сургалт хариуцсан менежер Аллан Грийн “Олон зуун суралцагчид дадлага хийх ажлын байртай болсонд бид их баяртай байна. Ялангуяа эдгээр суралцагчдын маань зарим хэсэг нь уг ажлын байран дээрээ цаашид үлдэж ажиллан байнгын ажлын байраар хангагдах боломжтой болсон нь ихээхэн онцлогтой юм. Монгол Улсын Засгийн Газрын дэвшүүлсэн зорилтын дагуу Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хийгдэж буй ажлын үр дүн эхнээсээ гарч суралцагчид маань дараагийн шатны сургалт буюу ажлын байран дахь дадлагаа ийнхүү эхлүүж байна.” хэмээн тэмдэглэн хэллээ.

Монгол Улсад Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Хөтөлбөрийн зорилго нь хөдөлмөрийн зах зээл дээр дутагдалтай байгаа мэргэжлийн чиглэлээр иргэдийг сурган мэргэшүүлэхэд чиглэж байгаа бөгөөд цахилгаанчин, гагнуур, хүнд машин механизмын оператор, хувцас засвар, зам засвар, төмөр зам болон бусад чиглэлээр иргэдийг суралцуулж эхлээд байна.

Суралцагчид нь өөрийн болон ойролцоо аймаг суман дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсаны дараагаар өөрийн сонгосон чиглэлээр ажлын байран дахь дадлагаа хийнэ.

Дараагийн шатны 2300 суралцагчийн хичээл эхлээд байна. Монголын Ажил Олгогчдын Хоёрдугаар Чуулганыг энэ оны 6 дугаар сарын сүүлчээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Холбоо барих:
Олон нийтийн мэдээлэл, харилцааны хэлтсийн дэд дарга П.Баярмагнай
Утас: +976 9911 1851.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн