Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, Засгийн
Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга С.Баярцогт болон Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй зочид Оюу толгойн уурхайд зочилж гүний уурхайн бүтээн
байгуулалтын гарааны ёслолд оролцлоо.
Энэхүү мөч бидний хувьд маш том
хүндэтгэлийн хэрэг байлаа. Ингэснээр бид Оюу толгойн бодит нөөц
бололцоог нээж дэлхийд дуурсагдах зэсийн уурхайг бүтээн байгуулах гэж
байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү арга хэмжээний үеэр “Энэ
хөрөнгө оруулалтаар манай түншүүд Оюу толгой болон Монгол Улсад хэрхэн
итгэл үзүүлж буйг тод илэрхийлж байгаа юм. Монгол оронд хөрөнгө оруулж,
бизнес хийх таатай нөхцөл бүрдсэнийг мөн харуулж байна. Энэ нь дараа
дараачийн хөрөнгө оруулалтуудыг татахад түлхэц болж, Монголын эдийн
засгийг бэхжүүлэх учиртай. Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр
олон ажлын байр шинээр бий болж, үндэсний ханган нийлүүлэгчдийн бизнес
өргөжиж, оролцогч талууд, Монголын ард түмэнд үе дамжсан үр өгөөжийг
өгнө. Өнөөдөр монголчууд бид бахархах ёстой, учир нь бид дэлхийн
бизнесийн тавцанд эргэн ирснээ харуулсан чухал өдөр тохиож байна” хэмээн
онцлон тэмдэглэлээ.
Leave a Reply
You must be logged in to post a comment.