Оюу Толгойд гарсан галын ослын тухай шинэчилсэн мэдээлэл

Өмнөговь, Оюу Толгой – 2011 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Оюу Толгой төслийн талбайд баригдаж буй 2 дугаар босоо амны цамхагийн барилгад гал гарсан тухай мэдээлсэн билээ. Мөн галын тухай шинэчилсэн мэдээллийг цаг тухайд нь мэдэгдэхээр болсон.

Цагдаагийн байгууллага болон Оюу Толгой компанийн дотоодын шалгалтын комисс тус тус өөрсдийн шалгалтыг дуусгаж дүгнэлтээ гаргаад байна.

Компанийн дотоод шалгалтын дагуу барилгын ажлын явцад гагнуур үед гарсан халуун метал биет болон оч нь дулаалгын материал дээр унаж, энэ үед ээлж солигдож ажилчид эзгүй байх үеэр салхи дэгдсэн нь гал гарах шалтгаан болсон гэж дүгнэсэн байна. Түүнчлэн дахин осол гарахаас сэргийлж үйл ажиллагааны журмуудад нэмэлт өөрчлөлтүүдийг орууллаа.

Галын ослын улмаас ямар нэгэн хүн бэртэж гэмтээгүй бөгөөд уг гал нь үйлдвэрлэлийг товлосон хугацаанд нь эхлүүлэхэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй.

Олон нийтийн мэдээлэл, харилцааны хэлтэс
П. Баярмагнай
Утас: 9911-1851,

Цахим шуудан: bayarmagnaip@ot.mn


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн