Олон нийтэд ил тод, нээлттэй байдлаа хангаж ажилладаг Оюу Толгой компани веб хуудсаа шинэчиллээ

– Оюу Толгой ХХК-ийн шинэ веб хуудас Монголын олон нийтэд улам бүр ил тод, нээлттэй ажиллаж байгааг  батлан харуулж байна –


 

Монгол улс, Улаанбаатар хот Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт алт, зэсийн томоохон уурхайг барьж байгуулж байгаа Оюу Толгой ХХК шинэ веб хуудсаа ашиглалтад орууллаа. Шинэчлэгдсэн вэб хуудсанд компани болон төслийн үйл ажиллагааны тухай илүү их мэдээ, мэдээлэл олон нийтэд хүрч байна. Оюу Толгойн хуучин веб хуудсыг шинэчлэн зохион байгуулах хүрээнд хийгдсэн шинэ веб хуудас нь шинэлэг загвар дизайн, мэдээллийн өргөн агуулгатай болсон бөгөөд дараахь төрлийн шинэ мэдээллийг агуулж байгаа болно.Үүнд:

  • Байгаль орчныг хамгаалах талаар авч явуулж байгаа үйл ажиллагаа
  • Ажилчдын эрүүл мэндийг хамгаалах болон компанийн хөдөлмөр хамгааллын дүрэм, журам, энэ чиглэлээр хийгдэж байгаа ажлууд
  • Орон нутаг, бүс нутгийг хөгжүүлэх чиглэлээр Оюу Толгой компаниас хийж байгаа хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа
  • Ажлын байр, сургалт болон энэ талаар авч явуулж байгаа арга хэмжээний талаархи мэдээлэл багтаж байна.

Оюу Толгой ХХК-ийн шинэ веб хуудсаар зочилж буй хүмүүст Оюу Толгой төслийн талаар бүхий л мэдээ, мэдээлэл, тухайлбал, төслийн төлөвлөлт, төслийн манай улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх ашиг тус, сургалт, ажлын байрны зар зэргийг өгч байх интернет мэдээллийн төв байдлаар ажиллаж байна.

Мөн шинэ веб хуудасны зочид Оюу Толгой төслийн үйл ажиллагаа, компаниас зохион байгуулж байгаа арга хэмжээ, орон нутгийн хөтөлбөрүүд болон төслийн талбай дээрх үйл ажиллагааг харуулсан олон сайхан гэрэл зураг, видео бичлэг зэргийг үзэх боломжтой.

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей “Тус шинэ веб хуудас нь компанийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх ажлын нэг хэсэг юм. Сонирхсон хүмүүс цаг зав гаргаж Оюу Толгой ХХК-ийн веб хуудсанд заавал зочлоорой гэж хүсье. Оюу Толгой төслийн талаархи хэрэгтэй мэдээллээ та энэхүү шинэчлэгдсэн вэб хуудаснаас олно гэдэгт би итгэж байна” гэж хэллээ. 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно. 


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн