Нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөө

Оюу толгойн уурхайн талбайн орчмын 10 малчин өрхийг хамруулсан нүүлгэн шилжүүлэлтийг 2004 онд, уурхайн талбайгаас гадна байгуулсан дэд бүтцийн шугамууд буюу ус татах шугам хоолой, онгоц буудал, БНХАУ-тай холбосон зам, эрчим хүчний шугамын ойр нутагладаг 89 малчин өрхийг хамруулсан эдийн засгийн нөхөн олговрын хөтөлбөрийг 2011 онд тус тус хэрэгжүүлсэн. Эдгээр үйл ажиллагааг Ханбогд сумын Засаг дарга, тухайн малчин болон “Оюу толгой” ХХК-ийн төлөөлөгч нартай байгуулсан гэрээгээр зохицуулж, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Монгол улсын холбогдох хууль тогтоомж, ОУСК-ийн Гүйцэтгэлийн Стандарт 5 болон ЕСБХБ-ны Гүйцэтгэлийн нөхцөл 5, Рио Тинто стандартад нийцүүлэн хэрэгжүүлсэн болно. Ингэхдээ бид орон нутгаас газар, бусад өмчийг худалдан авах, хүн амыг нүүлгэн шилжүүлэхээс аль болох зайлсхийхийг эрмэлзэж, хүн амд үзүүлэх нөлөөллийн төрөл, хэмжээг оновчтой тогтоож, хамрах хүрээ, эрсдэлийг бууруулах арга хэмжээг ил тод, олон нийтийн оролцоог хангах зарчмаар тодорхойлсон болно. Мөн эдгээр хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгийн үнэлгээг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд хийж шаардлагатай нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөөг эндээс үзнэ үү.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн