Уул уурхайн томоохон компаниудтай хамтран ажилладаг. Оюу Толгойтой байгуулсан хамтын ажиллагаа маань амжилттай явж байна.
Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байгаа томоохон газруудын нэг бол Ньюком Майнинг Сервис компани юм. Тус компани Ньюком ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд барилга, уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмын худалдаа, түрээсийн үйлчилгээ үзүүлдэг.
Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байгаа томоохон газруудын нэг бол Ньюком Майнинг Сервис компани юм. Тус компани Ньюком ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд барилга, уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмын худалдаа, түрээсийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өнгөрсөн онд говийн бүсийн эдийн засаг, хөгжил, их бүтээн байгуултад хувь нэмрээ оруулах зорилгоор байгуулагджээ. Оюу Толгой ХХК-тай энэ оны эхнээс хамтран ажиллаж, сэлбэг, тослох материалын байнгын ханган нийлүүлэлт хийж байна.
Ньюком Майнинг Сервис ХХК харилцагчдынхаа машин механизм, тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг бүрэн тодорхойлж, түрээслэх, техникийн үйлчилгээ, операторууд болон нийлүүлэлтийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх төдийгүй төлөөлж байгаа брэндийн машин механизм, тоног төхөөрөмж, сэлбэгийн худалдаа хийж байна. Эднийх Terex, Genie-ийн албан ёсны борлуулагч юм.
Компанийн менежер Б.Төгсжаргал “Манай компани өнөөдөр 90 гаруй үндсэн, 60 гаруй гэрээт ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхайн томоохон компаниудтай хамтран ажилладаг. Оюу Толгойтой байгуулсан хамтын ажиллагаа маань амжилттай явж байна. Цаашдаа нийлүүлэх машин, тоног төхөөрөмжийн дагалдах үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа” хэмээн ярилаа.
Ньюком Майнинг Сервис ХХК энэ оны 12 дугаар сарын дундуур Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт худалдаа, засвар үйлчилгээний анхны цогцолбороо нээхээр бэлэн болжээ. Тус төв нийт 10 га газрыг хамарсан, том оврын машин механизм угаах байр, 200 хүний багтаамж бүхий ажилчдын байртай байх юм. Ийм төвийг цаашдаа Өмнөговь аймгийн Ханбогд суманд барихаар төлөвлөжээ.
Ньюком Майнинг Сервис ХХК нь Оюу Толгой ХХК-ийн 8 дугаар сарын 'Сарын шилдэг нийлүүлэгч'–ээр шалгарсан юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.