“Оюу толгой ХХК”-ийн бүрэн санхүүжилтээр 2011 онд шав нь тавигдаж, 2014 онд ашиглалтад орсон Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн сургууль (МГТИС)-ийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо. 2018 онд анхныхаа төгсөлтийг хийсэн тус сургуульд 2014 онд анх 36 оюутан элсэж байсан бол өдгөө 180 гаруй суралцагчтай болжээ. МГТИС нь Налайх дүүрэгт байрладаг бөгөөд герман, монгол багш нар англи, монгол хэлээр сургалтаа явуулж, үйлдвэрлэлийн эдийн засаг, механик инженер, хүрээлэн буй орчин, уул уурхайн инженерийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж байна. Оюу толгой компани Налайх, Дархан, Чойр, Даланзадгад, Ханбогдод сургууль барихад зориулж 26.7 сая ам.доллар, техник, мэргэжлийн багш нарыг сургаж бэлтгэхэд 5.4 сая ам.доллар зарцуулсны дотор энэхүү МГТИС-ийн оюутны хотхон багтаж байна. Мөн түүнчлэн Оюу толгой компани алсын хараа, үнэт зүйлсийнхээ хүрээнд үндэсний чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор 850 гаруй оюутан залууст төрөл бүрийн тэтгэлэг олгоод байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.