Монгол Улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт болох “Оюу толгой” компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10 тэрбум ам доллар давлаа. Энэхүү мөнгөн хөрөнгийн 76 хувь нь дотоодын зуу зуун ханган нийлүүлэгчдээсээ худалдан авсан бараа, үйлчилгээнд зарцуулагдсан байна. Бид бүгдийн энэхүү хамтын амжилт нь Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах чин эрмэлзлийг нотолж буй үзүүлэлт юм.