Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхим “Оюу толгой” компанийг 2019 оны “Онцлох аж ахуйн нэгж” болон “Үндэсний ханган нийлүүлэгчдийг дэмжигч аж ахуйн нэгж”-ээр тодрууллаа.
“Оюу толгой” компани 2019 оны гуравдугаар улирлын байдлаар 524 үндэсний компанитай хамтран ажилласан бөгөөд үйл ажиллагааны нийт худалдан авалтынхаа 76 хувийг эдгээр компаниудад зарцуулсан юм.