Монголын хамгийн том бетон зуурмагийн үйлдвэр ашиглалтад орлоо


Оюу толгойн гүний уурхайн төсөлд бетон зуурмаг нийлүүлэх “Бетон зуурмагийн үйлдвэр IV”-ийн нээлтийн ажиллагаа боллоо. Уг үйлдвэр нь тус бүр нь цагт 120 шоо метр бетон үйлдвэрлэх хүчин чадалтай, түүхий эд хүлээн авах дөрвөн бункер бүхий хоёр бетон зуурмагийн үйлдвэр юм. Үйлдвэрийн байгууламжид агуулах, цахилгаан дулааны дэд өрөөнүүд, угаалгын станц багтаж буй бөгөөд Монгол Улсын хэмжээнд хамгийн том орчин үеийн шийдэл бүхий иж бүрэн бетон зуурмагийн үйлдвэр болон ашиглалтанд орж буйгаараа онцлог болж байна. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалтыг “Премиум конкрит” компани, 100 хувь монгол ажилчид хариуцан гүйцэтгэснээс гадна энэ хугацаандаа 1 сая хүн цаг аюул, осолгүй ажилласан бахдам амжилтыг гаргасныг тэмдэглүүштэй юм.

Мөн “Премиум конкрит” компани нь 600 орчим ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр Оюу толгойн уурхайд зөөврийн болон бутлуурын үйлдвэр нийлүүлэлт, угсралт, үйл ажиллагаа, бетон зуурмагийн үйлдвэр III-ын үйл ажиллагааг хариуцан амжилттай ажиллаж байгааг онцлоход таатай байна.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн